• Эхлэл
  • Н.Энхбаяртай тэмцэх арга тань буруудаад байна Ардчилсан намынхаан

Н.Энхбаяртай тэмцэх арга тань буруудаад байна Ардчилсан намынхаан

2016/03/30

МАХН-ын дарга Н.Энх­баяр Өмнөд Солонгос руу шилжин нүүлээ. Мэдээж энэ нүүдэл богино хугацааных.

Малчид өвс дагаж нүүдэг бол Н.Энхбаяр шалгалт, дарамтаас зугтаж түр хугацаанд нүүдэг нь гэм биш зан болсон гэлтэй. Авлигатай тэмцэх газраас хэзээ мөдгүй баривчлах болсон тул арга ч үгүй биз.

Хэдийгээр тэрбээр энэ үндэслэлийг үгүйсгэж байгаа ч хууль хяналтын байгууллага нэгэнт л шийдвэрээ гаргавал  эсэргүүцэх арга үгүй. Үүнийг түүний УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө баривчилсан үйл явдал гэрчилнэ.

Магадгүй энэ удаад бүр оймсгүй ч баривчилж мэднэ. Учир нь Авлигатай тэмцэх газар Н.Энхбаярын талаар хангалттай баримт хураагдсан байгаа. Тэр дундаа зөвхөн МАХН-ын байрны худалдан авалттай холбоотой маргаанаар зогсохгүй.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба, Булган аймгийн МАХН-ын Мянгатын хорооны дарга С.Дашдондог,  УИХ-ын дарга дэд Л.Цог нарын мэдээлэл дээр дулдуйдахад ч хангалттай үндэслэл гарч ирнэ. Тэд дор бүрнээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эсрэг мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа. Ийм учраас тэрбээр Авлигатай тэмцэх газраас зугтаж Өмнөд Солонгос явсан.

Харин хэзээ эргэж ирэх вэ. Ирэх хугацаа нь ойрын үед хэмээн яригдаж буй ч өнөө, маргаашдаа лав биш. Энэ талаар эх сурвалжаас нь тодруулах нь ээ “Үйл явдлын өрнөлийг харж байна” гэдэг тайлбарыг өгөх нь бий. Гэхдээ Н.Энхбаярт өнөөдөр ялагдал гээд байх зүйл үгүй болсон гэдгийг ч тэд баталж буй. Наад зах нь, УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнг харах хэрэгтэй. Зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг баривчлах үйл явцыг түүний өөрийнх нь телевиз шууд дамжуулснаар олон нийтийн дэмжлэг түүн рүү шууд эргэсэн.

“Авлигын загалмайлсан эцэг” хэмээн егөөдөж байсан ард түмэн түүнийг өрөвдөн хайрлаж “Төрийн тэргүүн байсан хүнээ ингэж доромжилж болохгүй. Тэр хүчгүйдсэн байна. Дэмжих хэрэгтэй” гэдэг итгэл үнэмшил дээр онож буусан. Үүний үр дүн нь өнөөдрийн УИХ дахь “Шударга ёс” эвсэл. Эндээс үзэхэд одоо түүнийг баривчиллаа гэхэд энэ нь шууд утгаараа Н.Энхбаярт болон МАХН-д ялалт болж хувирна.

Хөдөө нутгийн иргэдийн дэмжлэг шууд түүн дээр бөөгнөрнө. Иймд нөхцөл байдлаас үүдэн Ардчилсан нам буюу эрх баригчид Ерөнхийлөгч асны талд ажиллаад байна уу гэлтэй. Хэрэв түүнийг Монголын төрд дахин ойртуулахыг хүсээгүй бол Шийдлийн Засгийн газарт нь амар тайван ажиллуулчихаад “Тэр эрх мэдэлд ийм л дуртай хүн” гэдэг тайлбартайгаар гудамжинд гаргаж болох байсан. Мөн түүнтэй холбоотой мэдүүлгийг ч ойшоохгүй мэт орхиж болох. Гэсэн ч тэд тэгсэнгүй.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гэдэг шалтгаанаар албанаас нь буулгасан атлаа маргаашнаас нь Ерөнхийлөгч  асантай хамтрах арга ухаан сүвэгчилж эхэлсэн. Түүгээр ч зогсохгүй өнөөдрийг хүртэл түүний эрх ашигт нийцүүлэн Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг эзэнгүй орхисон. Мөн Авлигатай тэмцэх газрын Н.Энхбаярын эсрэг үйл ажиллагааг өдрөөс өдөрт эрчимжүүлж байгаа. Нэг ёсны энэ бүхэн нь өөрөө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт нэмэх оноо авчраад байгаа хэрэг.

Ийм л учраас сэтгүүлчийн хардах эрх Н.Энхбаярын талд Ардчилсан намынхан ажиллаад байна уу гэдэг таамаг. Үгүй бол ямар ч аргаар хамаагүй түүнийг чимээгүй орхиж болох л байсан.

Магадгүй энэ нь эргээд улс төрд бүгд хожиж, бүгд хожигддог гэдгийг нотолгоо болохыг үгүйсгэх аргагүй. Тэр дундаа Ардчилсан намынхны хувьд хэрэв Н.Энхбаярыг МАН-тай эвсэхээс татгалзуулж чадвал хувь хүнийх нь улс төр хэр идэвхтэй байх нь нэг их сонин биш болчихсон ч байж болох. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяраас илүүтэй МАН-тай эвсэх тохирооноос нь тэд айж буй нь энэ юм. Тэгээгүй бол яах гэж өдрөөс өдөрт түүний улс төрийн оноог нэмж, хувь улстөрчдөд нь ашиг авчрах үйлдлийг алдалгүй хийж байх вэ дээ.

Тэгээд ч МАХН-ынхан яг үнэндээ “Даргыг баривчлах нь харин ч ашигтай” гэдгээр далд санаагаар нэгдсэн гэдгийг үгүйсгэх аргагүй. Дор бүрнээ дараагийн УИХ-ын сонгуулиар УИХ-д суудалтай, гүйцэтгэх засаглалд гишүүнчлэлтэй болохыг мөрөөдөж байгаа тохиолдолд шүү дээ. Ийм учраас Ардчилсан намын Н.Энхбаярын талд ажиллаад байна гэдэг дүгнэлт төрсөн хэрэг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч адилхан. Монгол Улсын Прокурорын байгууллага үүсч  хөгжсөний 85 жилийн ойн хуралдаан дээр “Авлигачид эх орондоо ирж салхилдаг боллоо” гэж хэлснээрээ Н.Энхбаярт бас л нэмэх оноо авчирсан. Төрийн эрх мэдлийн оргил дээр нь сууж байгаа удирдагч буланд шахагдсан улстөрчийн талаар ийн хэлэх нь хэнд таатай санагдах вэ дээ. Монголчууд тэр дундаа ялагдсан талд нь хамгаалалт хийдэг суурь итгэл үнэмшилтэй улс хойно.

Иймд хэрэв Н.Энхбаяртай тэмцэх гэж байгаа бол зүгээр л орхичих. Ганцаараа бүгдийг муулсан хүн хэзээ ч сайхан харагддаггүй хойно ард түмэн түүнээс итгэлээ буруулж таараа. Харин түүний эсрэг бүгд тэмцээд байвал Н.Энхбаяр улам хүчтэй харагдана. Нэг ёсны Н.Энхбаярын эсрэг тэмцэх арга тань буруудаад байна, Ардчилсан намынхан минь ээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Энхбаярыг ”ОД” болгоод байх хэрэггуй,зугээр л хаяж орхи!Хогийн хегийн шааруудыг ердее анзаарахгуй хаячихдаг биздээ! Туун шигээ л хаячих!
    2016 оны 03 сарын 31
  • машка
    Энхбаярыг хэтэрхий давруулчихсан юм. Тусад нь шорон барьж өгч эмнэлэгийг шорон болгоод л хүүхдийн нь банкны орлогч болгоод л , бусад хамсаатан авилагчдын сайд дарга болгоод л, төрийн ордонд дураараа давхиж орж шадар сайд нэртэй тэр нэг мангар амьтаны өрөөнд суучихаад хор найруулж амьтан үймүүлээд байна ш дэ.монголын энхбаярыг дийлэхгүй байна л да яг үнэнэ дэ АТГ ганц бичиг өгч чадахгүй ганц юм асууж чадахгүй таны байга газар чинь очиж байцаалт авъяа ч гэх шиг. Тэгвэл хэрэг хийсэн хүн болгоноос байгаа газар өөрсдөө очиж байцаалт авч байл да. Энхбаярыг гадаад гарах эрхийг хь хасаж барьж хорих байсан юм.Одоо тэр сонгуулийн дүн ямар байхыг хараад хүлээгээд хэвтэн дэ. даруй барьж ирэх хэрэгтэй. Тэнэг хөдөөнийхэн, энэ хөгшцүүл та нар Энхбаярт санал бүү өгөөрэй энэ том луйварчин ойлгоцогоо
    2016 оны 03 сарын 31
  • Саран-Очир
    Энхбаяр гуай одоо зүгээр гшэртээ сууж болдоггүй юм байхдаа зөндөөл явсан шүүдээ монгол байгаа бүх том албан тушаалыг хашаа биздээ одоо яах гэсийн бэ Манайд эзэн хаан гэж суудал байхгүйшүүдээ идэсэн уусныг нь хамт хажууд нь байсан дотных нь хүмүүс хэлээдбайгаан бишүү
    2016 оны 03 сарын 31
  • Го
    АН балиар болгоныг хийж байгаа. АН д олигтой хун ганц ч байхгуй. Дандаа хулгайчууд.
    2016 оны 03 сарын 31
  • Enhbayartai temzsenees eersteigeen temch!
    Ardchilsan nam hemeeh heneetnyyd N.Enhbayartai temzsenees eersteigeen temzeh chag boljee!!ta naraas bolj Mongol oron ernees ikhe yum ygyi tolgoi gydaij syyna!yu bodoj syyna luibarchid aa!!!Elbegdorj oo!!!!ataat daisan Elbegdorj oo!!!chamd ireh hybi bii!!!!har aluurchaan!!!!chi bol hyn bys adgyys?....amilsan har chetger?....
    2016 оны 03 сарын 30
  • Зочин
    ЭТГ
    2016 оны 03 сарын 30
  • ghghghg
    АТГ хуулиар олгогдсон үүрэгт ажлаа л хийж байгаа,гэтэл тэр үйл ажиллагааг АН хийж байгаа мэт,хуулийн шалгалтыг улс төрийн үйл ажиллагаа,Энхбаярын нэр хүндийг өсгөх ажил мэт ийм хачин юм эрээчиж суух нь хэнд хэрэгтэй юм бэ?ийм тэнэг хүн байна уу? ийм өдөөн хатгалаг хийж байна уу?Энхбаярын талаар магтаад ч хэрэггүй муулаад ч хэрэггүй,олон түмэн тэр хүний талаар хангалттай мэдээлэлтэй байгаа,зүгээр л орхи,харин хуулийнхан шалгах юмаа шалгаад баримтжуулаад ажлаа хийж байх нь зөв,хууль тэгэж шаардаж байгаа хэрэг шүүдээ.
    2016 оны 03 сарын 30
  • иргэн
    өөрсдийнхөө авлигалтай тэмц. хүний толгойн дээр өвсийг харснаас өөрийн толгойн дэрх баасыг хар. бас чинь үнэртээд ард иргэд муужраад амьдрал муудаад эдийн засаг чинь граммын эдийн засаг болчихоод байна.
    2016 оны 03 сарын 30