Гэмт хэргийн гаралтын тоо өсч байна. Цагдаагийн байгууллагад ирэх гэмт хэргийн шинжтэй дуудлага ихэссээр байгаа ба ихэвчлэн хулгай дээрмийн хэрэг гарч байгаа аж. Ганц шөнийн дотор 150 дуудлага ирсэн байна. Тодруулбал:
2016 оны гуравдугаар сарын 29-с 30-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 150, зөрчлийн 1153, согтуугийн 381, зам тээврийн ослын 260 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 24 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Улаанбаатар хотод золгүй байдлаар 6 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 27, халаасны хулгайн гэмт хэрэг 2, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 2, зам тээврийн хэрэг 9, осол 10 гарч 12 хүн гэмтсэн байна.


Сэтгэгдэл байхгүй байна