• Эхлэл
  • Сонгуульд анхаарах асуудлыг зөвлөлдөнө

Сонгуульд анхаарах асуудлыг зөвлөлдөнө

2016/04/03

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулга уулзалт ирэх даваа гаригт болох гэж байна.

Уг чуулга уулзалтыг УИХ-ын дарга З.Энхболд нээх бөгөөд 330 сум, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ИТХ, УИХ-ын эмэгтэй гишүүдээс төлөөлөл бүрдсэн 600 гаруй төлөөлөгчид оролцох юм байна.

Чуулганаар Монгол Улсын хөгжлийн асуудлуудаар харилцан санал солилцож, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр гарч байгаа сайн туршлагыг ярилцах аж.

Мөн улс төрийн карьер хийх, сонгогдсон албан тушаалд ажиллахад эмэгтэйчүүдэд тулгарч буй саад тотгорыг арилгах арга зам, ирэх сонгуульд анхаарах асуудлыг зөвлөлдөх юм байна.

Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал байр суурь эзэлдэг ч үүнийг эрэгтэйчүүд эсрэгээр нь ойлгодог учир өнөөг хүртэл эмэгтэйчүүд чадвараа ашиглах боломж гарахгүй байна хэмээн эмэгтэйчүүд хэлж байна. Ямартай ч дээрх чуулганаар тэдний оролцоог нэмэгдүүлэх асуудлыг ярилцах бөгөөд ямар шийдвэрт хүрэхийг хүлээх үлджээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна