• Эхлэл
  • Цагдаагийнхан бичиг баримт, процессеруудыг авч явав

Цагдаагийнхан бичиг баримт, процессеруудыг авч явав

2016/04/11

УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудал дахь оффисын өрөөнд цагдаагийнхан нэгжлэг хийж байгаа талаар бид мэдээлсэн.

Тусгайгийн 30 гаруй ажилтан оффис рүү дайрч орсон гэснээс үүдэн хэн нэгнийг баривчлах гэж байна уу шуугиан дэгдэж Баянголын гадаа олон хүн цуглаад байсан юм.

Ийн 4-5 цаг дуулиан дэгдсэний эцэст цагдаагийнхан ирж Х.Баттулгын өрөөнөөс бичиг баримт хураан авсан хэмээн 2-3 хайрцагтай зүйл, компьютерийн процессор авч явав.

Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрөө гарч ирэн “Ингэж бүгдийг талцуулах үйлдэл хийсэнд харамсч байна. Намайг дэмжиж ирсэн иргэддээ баярлалаа гэдгээ хэлмээр байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Энэ үйл явдал бол аль аль нам дажсан Тавантолгойтой холбоотой сонирхол байгаа гэдгийг харууллаа. Тавантолгойтой холбоотой асуудлууд цаана нь яригдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Хуулийнхан байнга л эмэгтэйчүүдийг онилж байна. Өнөөдөр өглөө Х.Баттулга гишүүний туслахыг баривчилсан. Тэгээд өнөөдөр ирээд ийнхүү шалгалт хийж байна” гэлээ. УИХ-ын гишүүн Г.Уянга “Тусгайгийнхныг авчирч сүржигнэх хэрэгггүй байсан болов уу. Асуудалд хэтэрхий улстөржиж байгаа мэт санагдлаа. Энэ асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр нээлттэй сонсгол хийх хэрэгтэй гэж гишүүд ярилцлаа” гэж мэдэгдлээ.

Ийн өдрийн 13:00 цагаас хойш зочид буудлын гадаа хэвлэлийнхэн болон иргэд, жудогийн тамирчид, жудогоор хичээллэдэг залуус цуглан бужигнасны эцэст 20:00 цагийн үед байдал намжин тарцгаалаа.

 Олон нийтийн сүлжээгээр Х.Баттулгыг баривчлах гэж байна гэсэн шуугиан дэгдсэн ч 18:00 цагт цагдаагийн байгууллагын зүгээс хэн нэгнийг баривчлаагүй, зөвхөн “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компаниудыг шалгаж байгаа гэсэн мэдэгдэл хийсэн юм.

Харин энэхүү үйл явдлын талаар тодорхой мэдээллийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд албан ёсоор хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өгнө гэсэн зар байна. Дашрамд, өнөөдөр мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан эмэгтэйг баривчлан хорьсон гэсэн мэдээлэл гараад байгаа юм.

Ч.Гэрэл 

Баянгол ресторанд нэгжлэг хийж байна

ЦЕГ:Бид хэнийг ч баривчлах гээгүй


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    жүдо бөхийн холбоо, түүнд хамаардаг тамирчид нь монгол улсын нэрийн өмнөөс барилддаг төсвөөс цалинждаг бэлтгэлийн танхим урсгал зардал бүгд төр даадаг байтал юун баттулгын хүмүүс болоод явчихав элийрч байж хайран сайхан амжилт гаргах насаа торны цаана өнгөрөөх вий дээ
    2016 оны 04 сарын 13