УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудал дах оффисын өрөөнд цагдаагийнхан нэгжлэг хийж байгаа талаар бид мэдээлсэн. Тусгайгийн 30 гаруй ажилтан оффис рүү дайрч орсон гэснээс үүдэн хэн нэгнийг баривчлах гэж байна уу гэсэн хардлага төрөөд байгаа. Мөн энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас 18.00 цагт албан ёсны мэдээлэл хийнэ гэж бид мэдээлсэн.
Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албанаас “Бид хэнийг ч баривчлах гээгүй. Зөвхөн Баянгол зочид буудалд байрлах "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанид эрүүгийн хуулийн дагуу санхүүгийн шалгалт оруулсан. Буруугаар ойлгосон хүмүүс асуудал үүсгэж магадгүй гэж үзээд барилгыг хамгаалалт гаргасан” гэлээ.
Дашрамд мэдээлэхэд Баянгол рестораны гадаа хүмүүс цугларсан хэвээрээ. Энд улстөрчид, Х.Баттулгын найз нөхөд, жүдогийнхон болон хэвлэлийнхэн цуглаад байгаа юм. Баянгол рестораны орчимд цагдаагийн машин ирснийг энд цугласан хүмүүс "Баривчилгааны машин ирээд байна" гэж үзэн тайван бус байдал үүсэхээр байна гэж манай сурвалжлагч мэдээллээ. Ерөнхийдөө л тэнд байгаа хүмүүсийн ихэнх нь баривчилгаа болно гэсэн байдалтай байгаа бололтой цагдаагийнхантай нэгийгээ үзэх, гар гараасаа барин эсэргүүцэх, гинжин хэлхээ болон хамгаалах тухай ярилцаж байна. Тухайлбал, МоАХ-ны ахмадууд цуглан үхсэн ч сэхсэн ч Х.Баттулгыгаа хамгаална гэлцэж байгаа гэнэ.
Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү.
Баянгол ресторанд нэгжлэг хийж байна
Сэтгэгдэл байхгүй байна