• Эхлэл
  • Пүрэв, баасан гаригт захууд амарна

Пүрэв, баасан гаригт захууд амарна

2016/04/18

Дөрөвдүгээр сарын 21, 22 буюу энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт томоохон захуудыг амраахаар болжээ. АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтУлаанбаатар хотноо болох юм.

Уулзалтад 23 орны 100 гаруй парламентын гишүүд оролцохоо мэдэгджээ. Төлөөлөгчдийн дунд  таван орны УИХ-ын дарга, зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх юм байна.

Тиймээс Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, дөрөвдүгээр сарын 21,22-ны пүрэв, баасан гаригуудад  томоохон захуудыг амраахаар болжээ.

Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигч нар улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоотой дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй бол пүрэв гаригт, сондгой тоотой улсын дугаартай бол баасан гаригт хөдөлгөөнд оролцох юм.

ЗОХИЦУУЛАЛТАНД ХАМРАГДАХ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН ӨӨРЧЛӨЛТ

Худалдааны төвүүдийн нэр

Байршил

04/21-ний Пүрэв гараг

04/22-ны Баасан гараг

1

Нарантуул ОУХТөв

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо

Амарна

Амарна

2

Өгөөмөр  техникийн зах

Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо

Амарна

Амарна

3

Бөмбөгөр- 1
Худалдааны төв

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо

Амарна

Амарна

4

Бөмбөгөр- 2 худалдааны төв

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо

Амарна

Амарна

5

Алтжин бөмбөгөр худалдааны төв

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо

Амарна

Амарна

6

Дүнжингарав худалдааны төв

Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо

Амарна

Амарна

7

Сандэй худалдааны төв

Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо

Амарна

Амарна

8

Шөнийн зах

Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо

Амарна

Амарна

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна