Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх нам, эвсэл бие даагчдийг мөрийн хөтөлбөрөө энэ сарын 20-ны өдөр багтааж өгөх зөвлөмж гаргасан. Энэ дагуу нам, эвсэл, бие даагчид Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.
Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлж 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Аудитын газарт хүргүүлсэн байна.
Харин эвслийн тухайд Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Ногоон намтай эвссэн мөрийн хөтөлбөр, Эх орончдын нэгдсэн нам, Хамаг Монгол хөдөлмөрийн намтай эвссэн мөрийн хөтөлбөрийг тус газарт ирүүлсэн аж.
Намуудын мөрийн хөтөлбөр:
-УИХ-д суудалтай ИЗНН-ынхан “Амьдрал” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Тэд 2012 онд эл мөрийн хөтөлбөрөөрөө сонгуульд оролцжээ.
-Нэг хэсэг намын даргын холио, солио хийж бужигнасан Хөдөлмөрийн үндэсний намынхан “Эрх тэгшийн хувьсгал” хэмээх мөрийн хөтөлбөр боловсруулжээ.
-УИХ-ын гишүүн Г.Уянга даргаар нь томилогдсон Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон намтай эвсэж "Нэгдмэл Монгол" эвсэл байгуулсан билээ. Тэд "Ард түмний итгэл найдвар-Цэвэр төр" мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Аудитын Үндэсний газарт хүргүүлжээ.
-Парламентад суудалгүй “Монгол Консерватив” нам, Хөгжлийн хөтөлбөр намтай хамтран эвсэл байгуулж, ирэх сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Тус хоёр намын хувьд “Бодлогын хувьсгал-5+3”гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулан байна.
-МҮАН-ынхан мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хамгаалсан хуулийн заалтыг цуцлах гэх мэт мөрийн хөтөлбөр боловсруулжээ.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна