Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XV хуралдаан” өндөрлөж, талууд протколд гарын үсэг зурлаа.
Хамтарсан хуралдаанаар улсын хил дамнасан гамшиг осол, тэр дундаа ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Талууд мөн ой хээрийн түймрийг аль болох хил давуулахгүй байх арга хэмжээг авч ажиллах, түймэр хил давсан тохиолдолд гамшгийн голомтод ажиллах албан хаагчдыг хялбаршуулсан журмаар хил нэвтрүүлэх болон хамтран ажиллах, түймрийн тухай мэдээ мэдээллийг түргэн шуурхай солилцох, хамтарсан дадлага сургууль зохион байгуулах, багаж техник хэрэгслийн туслалцаа дэмжлэг үзүүлэх, ОХУ-д Онцгой байдлын албан хаагчдыг сургах, дадлагажуулах зэрэг асуудлыг ярилцсан байна.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна