• Эхлэл
  • Цэцийн шийдвэрийг маргааш хэлэлцэнэ

Цэцийн шийдвэрийг маргааш хэлэлцэнэ

2016/04/27

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан дөрөвдүгээр сарын 22-ны хурлаараа УИХ-ын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Ингэснээр 2012 онд сонгуулийн пропорциниал болон можаритари холимог хувилбараар явуулж байсныг өөрчлөх нөхцөл байдал үүсэхээр байгаа юм. Цэцийн энэхүү дүгнэлтийн УИХ дахь АН болон МАН-ын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийлснээр энэ удаагийн сонгуулийг хувь тэнцүүлсэн холимог тогтолцоогоор бус  тойргоос 76 гишүүнийг сонгох байдлаар явуулах нь тодорхой боллоо гэсэн хүлээлт үүссэн. Хэдийгээр УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” бүлэг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн ч УИХ дахь хоёр том хүчин дэмжсэнээр сонгууль дөхөөд байгаа энэ үед цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авч баталгаажуулна гэсэн таамаг дэгдээд байсан билээ. Үндсэн хуулийн цэц өмнө нь 2012 оны тавдугаар сард сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах шийдвэрийг баталгаажуулж байсан юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэн гишүүдийн 64.2 хувиар дэмжин өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оруулж ирсэн. Хэдийгээр МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч сонгуулийн хугацаа дөхөөд байгаа учраас хагас өдрийн завсарлага өгөв. Ингэснээр цэцийн дүгнэлтийн маргаашийн чуулганаар хэлэлцэхээр боллоо.

Олон нийтийн дунд намуудын жагсаалтаар 28, тойргоос 48 гишүүнийг сонгосноор “жагсаалтын” гэсэн нэртэй сул гишүүд бий болсон гэсэн шүүмжлэл өрнөж байгаа. Харин одоо УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авах юм бол 76 томсгосон тойргоор гишүүдийн сонгох, үүнд жагсаалтын 20 мандатыг орон нутагт, наймыг нийслэлд хуваарилах гэсэн санал МАН-ын зүгээс гаргасан бол жижигсгэсэн 76 суудлаас шууд гишүүдийг сонгох гэсэн хувилбар ч мөн яригдаж байгаа юм.

Ийн ээлжлэн эрх барьсан хоёр том нам цэцийн шийдвэрийг дэмжиж байгаа нь намуудын аль алиных нь рейтинг унаж байгаатай холбоотой. Харин МАН хөдөөд, АН нийслэлд илүү дэмжлэг хүлээдэг давуу талаа ашиглахыг хичээж байгаа гэсэн яриа гарч байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын толгойлдог МАХН сонгогчдын 5-аас дээш хувийн дэмжлэг аван жагсаалтаар гишүүдээ нэмэх боломжтой гэж үзэж байгаа учир үүнийг эсэргүүцэж байгаа гэсэн яриа ч ор үндэсгүй биш юм. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар жагсаалтаар

АН-10    

МАН-9       

МАХН, МҮАН-ын эвсэл-7

ИЗНН-2 гишүүн сонгогдсон юм. Мөн саяхан байгуулагдсан ХҮН нам ч сонгогчдын 5 хувийн саналыг авч жагсаалтын босгыг давах тийм ч итгэлтэй бус найдлага тавьж байсан нь тодорхой. 

Гэхдээ зарим гишүүд болон жижиг намуудын зүгээс шүүмжилж байгаа ч урьдчилан таамаглахад маргааш УИХ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг баталгаажуулах нь бараг тодорхой болоод байна.

А.Туяа

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Жагсаалт хэрэггүй, Оюун, Дэмбэрэл 2 гарахгүй.
    2016 оны 04 сарын 29