Монголын тамирчдын Риогийн олимп дахь тэмцээн, уралдаан үргэлжилж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний өдөр манай таван тамирчин тэмцээнтэй.
ХӨНГӨН АТЛЕТИК:
21:30 цагт эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар уралдана.
БОКС:
14-15-нд шилжих шөнийн 00:00 цагт боксчин Э.Цэндбаатар /56 кг/ Беларусын боксчин Дмитрий Асанаутай тулалдана. Түүний өрсөлдөгч 20 настай. 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан, хүчтэй өрсөлдөгч бөгөөд Риогийн рингэнд эхний тойрогтоо Доминиканы боксчныг 2:1 харьцаагаар хожжээ.
Монголын цагаар наймдугаар сарын 15-ны шөнө 00:45 цагт буюу орон нутгийн цагаар 12:45 цагаас боксын 64 кг жинд өрсөлдөж буй Б.Чинзориг Оросын боксчин Виталий Дунайцевтай тулалдана. Оросын боксчин 24 настай. 2015 оны Дэлхийн аварга боксчин. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөжээ.
Өнөөдрийн шийдвэр буюу хамгийн ихээр анхаарал тавьж буй ОУХМ Д.Отгондалайгийн мөнгөн медалийн төлөөх тулаан наймдугаар сарын 15-ны өглөө 06:30 цагт болно.
Манай тамирчин хагас шигшээгийн тулаанаа Францын боксчин Софьян Үмиятай хийнэ. Франц залуу 21 настай. Өнгөрсөн жилийн ДАШТ-д 5-р байрт шалгарсан. Риогийн рингнээ Гондурас, Тайланд, Азербайжаны боксчдыг ялж, хагас шигшээд шалгарчээ.
Сэтгэгдэл байхгүй байна