• Эхлэл
  • Э.Цэндбаатар ялагдлаа

Э.Цэндбаатар ялагдлаа

2016/08/17

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын 11 дэх өдөр боксын тэмцээн үргэлжлэн явагдлаа. Эрэгтэйчүүдийн 56 кг-д Э.Цэндбаатар АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийж, 3:0 онооны харьцаагаар ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ жингийн шилдэг дөрөвт багтсан АНУ-ын боксчин цааш мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг авлаа.

Э.Цэндбаатар Кенийн Нжангури Бэнсон Гичар, Беларусын Д.Асановийг ялснаар шөвгийн наймд үлдсэн юм. Манай боксчин хагас шигшээд үлдэх тоглолтод ялагдан тэмцээнээ дуусгалаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна