• Эхлэл
  • Х.Баттулгыг Улсын баатарт тодорхойлов

Х.Баттулгыг Улсын баатарт тодорхойлов

2016/08/29

Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал наймдугаар сарын 27-ны өдөр болжээ. Хурлаар “Рио 2016” олимпийн наадам болон “Чингис хаан” Гранпри тэмцээний тайланг хэлэлцсэн байна.

Хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй Риог зорьсон жүдо бөхийн шигшээ багийн тамирчид “Рио-2016” олимпийн наадмаас нэг мөнгө, хоёр тавдугаар байр, нэг долдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн. Мөн эмэгтэй жүдочдоос анх удаа олимпийн медальтан болсон түүхэн амжилтыг Д.Сумъяа үзүүлсэн юм.

Энэхүү хурлаар жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгыг Улсын баатарт, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Гавьяат тамирчин Д.Сумъя нарыг Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлжээ. Мөн Д.Сумъяагийн гарын багш, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Базарсүрэн нарыг Гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин Д.Баттулга, “Москва-1980” олимпийн хүрэл медальт Р.Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлсон байна.

УЛСЫН БААТАРТ - Х.Баттулга

ХӨДӨЛМӨРИЙН БААТАРТ - О.Балжинням, Д.Сумъяа

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧИД - Х.Эрдэнэт-Од, Ч.Базарсүрэн

АРДЫН БАГШИД - Д.Баттулга, Р.Даваадалай нарын нэрийг тус тус дэвшүүлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна