• Эхлэл
  • Уух дуртай зүйлээ худалдан авч өдрийг үр бүтээлтэй өнгөрөөе

Уух дуртай зүйлээ худалдан авч өдрийг үр бүтээлтэй өнгөрөөе

2016/09/02

Хотын гудамжаар алхаж явахад хажуугаар өнгөрсөн залуус хэлний мэдлэгээ сайжруулах тухай ярьж байна.

Энэ нь Монгол Улсын маань ирээдүй болсон залуус өөрсдийн боловсролд анхаарах хандлага улам бүр сайжирсаар байгааг харуулж байгаа хэрэг.

Бие даан анлги хэл сурах хүсэлтэй залуус олон байгаа. Гагцхүү хэрхэн бие дааж, богино хугацаанд сурах арга барилаа олохгүй байгаа юм.

Гэхдээ нэг давуу тал байгаа гэдгийг мартаж болохгүй. Англи хэлнийхээ төвшинг сайжруулах хүсэлтэй залуус нэгдэж лекц, уулзалт зохион байгуулах болсон.

Хэдхэн хоногийн өмнө дуучин Ч.Цэлмүүн өөрийн хэлний төвшингөө өхэрхэн сайжруулсан талаар лекц орсон бол энэ амралтын өдөр англи хэлнийхээ мэдлэгээ сайжруулахыг хүссэн хүн бүрт зориулан TheCoffee Bean & Tea Leaf-с “English Speaking Club” уулзалт зохиогдох гэж байна.

Дээрх клубийн уулзалтыг мэргэжлийн англи хэлний гадаад багш удирдан явуулах аж.

Шинэ найз нөхөдтэй болж, бие биенээсээ суралцан, хөгжилтэй тоглоом тоглож бяцхан шагналын эзэн болох боломжийг олгож байна. Энэ өдөр өөрийн уух дуртай зүйлээ худалдан авсанаар уулзалтад орох боломжтой аж.

Дашрамд, Арга хэмжээ энэ амралтын өдөр буюу есдүгээр сарын 4-ны ням гаригт "Bluemoon" хоёр давхарт болох юм байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    mongolchuud hel surdaggui sh de
    2016 оны 09 сарын 04
Сонин хачин