• Эхлэл
  • Бямба гаригт бүх нийтийн гүйлт болно

Бямба гаригт бүх нийтийн гүйлт болно

2016/09/06

 Жил бүр уламжлал болон зохиогддог “Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар-2016” бүх нийтийн гүйлт ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Бүх нийтийн гүйлтэд 10-аас дээш насныхан оролцох боломжтой бөгөөд оролцогчид гурав, тав, 10, 21, 42 километрийн зайд гүйх аж.Энэ гүйлт нь нийтийн спорт хүмүүсийн эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг сурталчлах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний талаарх ухамсар ойлголтын дээшлүүлэх зорилготой юм. Гүйлтийн тэмцээн нь найман насны ангилалаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд www.achillesmongolia.mn болон Ариг банкны бүх салбаруудад бүртгэл явагдаж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин