• Эхлэл
  • Харь гариг сонирхогчдын чуулга уулзалт болно

Харь гариг сонирхогчдын чуулга уулзалт болно

2016/09/08

Монголын ҮМНБ болон, харь гаригийнхан, түүнтэй холбоотой нууцлаг бүхнийг сонирхогч хэн бүхэн хамтдаа нэгдэн уулзалдах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаанд зориулж харь гаригтай холбоотой сонирхолтой зураг, номуудаар үзэсгэлэн зохиогдоод зогсохгүй Япон улсаас энэ сэдвээр олон жил судалж, мэргэшсэн ноён Кожи Мияашита хүрэлцэн ирж буй аж. 

Тэрээр семинар лекц тавих болно. Энэхүү үйл ажиллагаанд нас хүйс, үндэс угсаа хамаарахгүй ХЭН БҮХЭН оролцох боломжтой бөгөөд ирэх хүний тоог хязгаарлах үүднээс үнэгүй такс тараагдах юм байна.

Энэ сарын 20-оос эхлэн IT Park - ийн Reception-с үнэгүй такс тараагдана. 
Харин арга хэмжээ 2016 оны аравдугаар сарын 9-нд 13:00 цагаас Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн паркын 2 давхрын хурлын танхимд болох юм. 

Ингээд хөтөлбөрийг танилцуулъя. 

-  14:00 цагаас IT park, хурлын танхимд уулзалт, семинар эхэлнэ.
-  17:00 цагаас уулзалт семинар дуусна.

Үүнээс гадна урьд өмнө харь гаригтай холбоотой өөрт тохиолдсон явдлуудаа Tinzé Raëlian фэйсүүк рүү хувийн чатаар явуулж тусална уу? хэмээн зохион байгуулагчид хүссэн байна. Ингэхдээ фото, видео зэрэг баримт үлдсэн бол хавсаргах хэрэгтэй аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу. 


 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин