• Эхлэл
  • Б.Ууганхүү паралимпийн хүрэл медальтан боллоо

Б.Ууганхүү паралимпийн хүрэл медальтан боллоо

2016/09/09

Өнөөдөр харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ.

Харааны бэрхшээлтэй иргэдийг В1, B2, B3 гэж ангилах бөгөөд манай тамирчид хамгийн сайн хараатай буюу В3-т багтсан. В1 хараагүй, В2 дунд зэргийн хараатай ангилалд багтана.

Эрэгтэй 60 кг-ын жинд нийт 12 тамирчин багтсан. Б.Ууганхүү эхний тойрогт эзэн орны бөхийг 2 минут 3 секундэд цэвэр ялж, шилдэг наймд үлдсэн ч Японы Х.Макотод цаг дуусахаас 50 секундын өмнө цэвэр ялагдлаа. Манай бөх Японы бөхтэй барилдахдаа эхний 4 минутад хоёр юүко үнэлгээгээр хожиж явсан ч өрсөлдөгчийнхөө мэхэнд орон цэвэр ялагдсан.

Б.Ууганхүү дагах барилдаанд БНСУ-ын Мин Жи Лийг цэвэр хожсоноор хүрэл медалийн төлөө Азарбайжаны бөх Ибрахимов Раминтэй таараад байсан юм.

Б.Ууганхүү медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Азарбайжаны бөхийг эхний дөрвөн секундэд цэвэр ялж, паралимпийн медальтан боллоо. Азарбайжаны бөх "Бээжин 2008" хүрэл, "Лондон 2012" алтан медальт бөх юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин