• Эхлэл
  • Хятадын тамирчид Паралимпод тэргүүлж эхэллээ

Хятадын тамирчид Паралимпод тэргүүлж эхэллээ

2016/09/09

Өчигдөр нээлтээ хийсэн Паралимпын тоглолтын эхний өдрийн уралдаан тэмцээнүүдийн дүнг нэгтгэхэд, БНХАУ-ын шигшээ баг албан ёсны бус багийн дүнгээр 20 медальтайгаар тэргүүлж байна.

Тэмцээний эхний өдрийн байдлаар, Хятадын тамирчид 7 алт, 9 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ. Багийн дүнгээр хоёрдугаар байрт 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн Их Британийн баг тамирчид бичигдсэн бол гуравдугаарт Узбекистаны шигшээ баг /3-2-3/ орж байна. Харин дөрөвдүгээрт АНУ /2-4-2/, тавдугаарт Бразилын баг /2-4-2/ бичигдлээ.

Энд Беларусь улсын усанд сэлэгч Игорь Бокий-гийн гаргасан амжилтуудыг онцлон дурдах нь зүйтэй. Тэрбээр энэ удаагийн Паралимпын тоглолтод оролцохдоо Беларусь улсын багт анхны алтан медалийг авчирлаа. 22 настай И.Бокий S13 ангилалд 100 м-ийн зайн эрвээхэй сэлэлтээр дэлхийн дээд амжилт тогтоосноор Паралимпын 6 удаагийн аварга болж байна. Тэрбээр өмнө нь Лондонгийн Паралимпын тоглолтод оролцохдоо 5 алт, 1 мөнгөн медаль хүртэж байснаас гадна дэлхийн 11 удаагийн, Европын 7 удаагийн аварга тамирчин юм.

Түүнээс гадна, 50 настай усанд сэлэгч Зульфия Габидуллина S3 ангилалд 100 м-ийн чөлөөт сэлэлтэд түрүүлснээр Казахстаны түүхэнд анх удаа Паралимпын медаль хүртсэн тамирчин боллоо.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин