• Эхлэл
  • Г.Цогтгэрэл 5-р байр эзэллээ

Г.Цогтгэрэл 5-р байр эзэллээ

2016/09/09

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XV паралимпийн наадмын F57 буюу бөөрөнцөг шидэлтийн тэргэнцэртэй суугаа төрөлд өрсөлдсөн Г.Цогтгэрэл шагналт тавдугаар байр эзэллээ. Энэ төрөлд Алжир, АНУ, Бразил, Болгар, Герман, Сенегал, Нигер, Мексик, Монголын нийт 12 тамирчин өрсөлджээ.

Хөнгөн атлетикийн суугаа түлхэлтийн төрөлд өрсөлдсөн Гэндэндаржаагийн Цогтгэрэл 8 метр 59 см түлхсэн байна. Түүний өөрийнх нь дээд амжилт бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 7 метр 56 см байжээ.

Манай тамирчин Г.Цогтгэрэл есдүгээр сарын 15-ны өдөр зээрэнцэг шидэлтийн төрөлд хүч сорино.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин