• Эхлэл
  • Э.Содномпэлжээ хүрэл медаль хүртлээ

Э.Содномпэлжээ хүрэл медаль хүртлээ

2016/09/14

Монголын улсаас анх удаа пауэрлифтингийн төрлөөр оролцож байгаа Э.Содномпилжээ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 88 кг-ын жинд өрсөлдөж, 210 кг-ыг өргөн паралимпийн медальтан болж, медалийн тавцанд АНЭУ, Бразилийн тамирчдын хамт зогслоо.

Э.Содномпилжээ эхний захиалгаар 210 кг-ыг өргөсөн. Ингээд удаах оролдлогоороо 217 кг-ыг өргөсөн ч шүүгч тооцоогүй байна. 

Энэ жинд эрхээ авч оролцсон шилдэг 10 тамирчин өрсөлдсөнөөс АНЭУ-ын Х.Мохаммед 220 кг-аар алтан медалийн эзэн болсон бол Бразилийн Да Силва Эванио 210 кг-ээр мөнгөн медаль хүртсэн. Манай тамирчин эзэн орны тамирчинтэй адил өргөсөн ч жингийн илүүгээр хүрэл дээр буулаа.

Паралимпийн аварга, дэлхийн аваргууд болох Иран, БНХАУ-ын тамирчид эхний захиалгаа 224, 224 кг-аар эхлүүлсэн ч гурван оролдлогыг амжилтгүй болгосон.

Ийнхүү тэрээр эх орондоо паралимпийн хоёр дахь медалийг авчирлаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин