• Эхлэл
  • Компьютерийн өмнө олон цагийг зарцуулдаг хүмүүст зориулав

Компьютерийн өмнө олон цагийг зарцуулдаг хүмүүст зориулав

2016/10/09

Сүүлийн үед компьютерийн өмнө олон цагийг зарцуулсанаас улбаатай нүд болон нуруу нугасны өвчлөл ихэсч байна.

Нуруунд суулт өгөх, нүдний хараа муудах гэх мэт өвчлөл хүндэрсээр байгаа. Энэ нь хөдөлгөөний дутагдалтай шууд холбоотой.

Хэрэв та өдөр бүр компьютерийн өмнө олон цагийг зарцуулдаг бол дараах дасгалуудыг заавал хийгээрэй. Нүд амраах дасгалыг хийхдээ нүдний шил, линзээ авч, тайван орчинд хийх нь зүйтэй.

Цусны эргэлтийг сайжруулах дасгал

1.    Хоёр нүдээ 5 секундын турш аниад нээнэ /8 удаа давтаж хийнэ/

2.    Зовхин дээрээ хурууны өндгөөрөө зөөлөн дарж 1 минутын турш тойрог хэлбэрээр иллэг хийж өгнө.

3.    Өглөө сэрмэгцээ нүдээ эхлээд бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар зайлна. Харин орой эсрэгээр нь буюу хүйтэн, бүлээн гэсэн дарааллаар нүдээ зайлаарай.

Гадаад нөхцөлд дасан зохицох чадварыг сайжруулах дасгал

4.   Цонхны шилэн дээр 5 мм-ийн диаметртэй өнгийн цаас наана. Үүний дараа цонхноос 35 см-ийн зайд зогсоно. Эхлээд өнгийн цаас руу 2 секунд хараад дараа нь цонхоор харагдаж буй ямар нэгэн объектийг 2 секунд харна. Дараа нь дахиж өнгийг цаас руу 2 секунд, объект руу 2 секунд харах замаар дасгалыг үргэлжлүүлнэ. Цонхны цаана мод, антенн, балкон зэрэг ямар ч зүйл байж болох бөгөөд гол нь хол зайтай орших зүйлийг сонгоорой.

Амраах дасгал

5.    Нүдээ аниад хэдэн минутын турш ямар нэгэн тааламжтай зүйлийг төсөөлөн бод. Энэ үеэр алгаа үрж халаагаад нүдэн дээрээ тавиарай.

6.    Нүдний булчинг бэхжүүлэх дасгал /зурагт үзүүлсний дагуу/

Дээш, доошоо харах

Цагийн зүүний дагуу болон эсрэг зүгт харах

Диагональдаж харах

Дөрвөлжин өнцөг үүсгэх харах

Нуман хэлбэрээр харах

Даймонд хэлбэрээр харах

Босоо болон хэвтээ S үсгийн хэлбэрээр харах гэх мэт


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин