• Эхлэл
  • Шүүмжлэлд өртсөн Э.Урангоо

Шүүмжлэлд өртсөн Э.Урангоо

2016/10/10

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан олон улсын хэмжээний “Face of Beauty International 2016” гоо бүсгүйн тэмцээний ялагчийн титмийг ОХУ-ын гоо бүсгүй зүүлээ. Мөн эх орноо төлөөлөн оролцсон Монгол улсын гоо бүсгүй Э.Урангоо дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

60 орны гоо бүсгүй оролцсон энэхүү тэмцээний дэд байрын миссийн титмийг Замби улсын мисс зүүсэн бол гуравдугаар байранд Филиппиний мисс, мөн тавдугаар байрын титмийг Португаль улсын гоо бүсгүй зүүлээ.

Тэмцээний шүүгчээр

“Face of Beauty International" тэмцээнийг үүсгэн байгуулагч Мила Мануэль, 

"Face of Beauty International 2016"  тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах төслийн удирдагч,  "Монгол гоо сайхан" холбооны тэргүүн Ж.Анхбаяр,

Украины 2007 оны мисс, дуучин, жүжигчин Валерия Лукьянова

Тэмцээний Монгол талын шүүгч, хөтлөгч П.Анужин,

"Face of Beauty international 2015" тэмцээний тэргүүн байрын шагналт, Унгарын мисс Далма Карман болон

тус тэмцээний Miss Teen номинацийн ялагч Н.Сото

Missosology сайтын үүсгэн байгуулагч Пави Винтура нар ажиллалаа.

Хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хотноо үргэлжилсэн тэмцээний урьдчилсан шалгаруулалтын үеэр Шилдэг үндэсний хувцастай гоо бүсгүй, Усны хувцастай гоо бүсгүй, Спортлог мисс, Авьяаслаг мисс, Мазаалайг хамгаалах уриан дор бэлдсэн шилдэг илтгэл зэрэг шалгаруулалтууд болсон билээ. Эдгээр номинациудад түрүүлсэн бүсгүйчүүдийг /2016.10.08/ зарлалаа.

Тодруулбал,

Шилдэг үндэсний хувцастай гоо бүсгүй:  Филиппиний гоо бүсгүй

Шилдэг усны хувцастай 15 гоо бүсгүйд:  Алтайн Бүгд Найрамдах улс, Эквадор, Унгар, Молдав, Монако, Монгол, Мьянмар, Филиппин, Орос, Замби, Словак, Швейцарь, Бельги,  Косово, Пөрагвай улсын бүсгүйчүүд шалгарч Акүа Фитнесс төвийн захирал Укагийн урласан усны хувцсыг өмсч тайзнаа гарч, Замби улсын мисс энэ номинацид түрүүллээ.

Шилдэг Үдшийн гоёлын даашинзтай гоо бүсгүй: Монголын гоо бүсгүй шалгарсан юм. 

Үүнээс гадна, Авьяаслаг мисс: Монгол Улсын гоо бүсгүй

Ухаалаг мисс: ОросУлсын гоо бүсгүй

Сайн үйлсийн гоо бүсгүй: Швейцарь Улсын гоо бүсгүй

Спортлог мисс: Монако Улсын гоо бүсгүй

Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс: Филиппин Улсын гоо бүсгүй

Нөхөрсөг мисс: Сибирь Улсын гоо бүсгүй

Фото зургийн дүр төрхтэй мисс: Япон Улсын гоо бүсгүй

Аялал жуулчлалын элч гоо бүсгүй: Парагвай Улсын гоо бүсгүй

Өсвөр насны мисс: Мьянмар улсын миссүүдэд шагнал гардууллаа.

Мөн 60 орны гоо бүсгүйчүүдээс эхлээд шилдэг 16-г шалгаруулсан бөгөөд түүний дараа тухайн 16 гоо бүсгүйгээс 10 шилдэгийг шалгаруулж эцэст нь 10 гоо бүсгүйгээс гоо бүсгүй тунан үлдсэн юм. Үүнд ч мөн Монгол улсын гоо бүсгүй шалгарч чадсан билээ. 

Үлдсэн шилдэг 5 гоо бүсгүйд асуулт тавьсан юм. Гэтэл Монгол Улсын гоо бүсгүй асуултад хангалтгүй хариулсан хэмээн үзэгчид шүүмжижл байна. 

Мисс Э.Урангоогшүүмжилсэн комментүүд хаа сайгүй байна. Түүнийг асуултад Англиар хариулж чадахгүй байсан бол эх хэлээрээ ч хамаагүй хариулах байсан юм гэгчилэн шүүлжилж байна. 

Шүүмжлэл, 

- Монгол Улсаа төлөөлж буй гоо бүсгүйчүүд ихэнх нь байнгын хэлний мэдлэг муугаас болж оноогоо доош татдаг. Бусад тал дээр хэнээс ч дутахгүй сайн. Гэвч тэдний ганц том асуудал нь хэлний мэдлэг юм. 

- Монголын мисс муу байсан. Асуултанд хамгийн муу хариулсан хүнийг дахин өөрийн хэлээр хариул гэж шахдаг үнэхээр хачирхалтай, ичмээр зүйл. Эх хэлээрээ ч асуултад хариулж чадаагүй. Гагцхүү гоо бүсгүйд бус асуултасуусан Монгол шүүгч ч мөн үүнд буруутай. Маш сонин асуулт байсан гэж бодож байна. 

- Англи хэлээр 10 жиийн хүүхдүүд ч хоорондоо харилцан ярьж байна. Гэтэл улс орноо төлөөлж буй гоо бүсгүйчүүд ийн гутамшигт байдалд орсоор байна. Энэ хэлний мэдлэг муу гэдгээг харуулж байгаа асуудал нэг биш удаа болж байна. Гоё сайхан гэхээсээ илүүтэйгээр мэдлэгээ дээшлүүлэх тал дээр хөрөнгө оруулалт хиймээр. Тэгсэн цагт Монгол Улсын гоо бүсгүйчүүд амжилтад хүрэх байх. 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 10 сарын 13
  • Зочин
    Үнэхээр хангалтгүй байсан бүх талаараа сэтгэл дундуур ямар шалгуураар сонголт хиийж авдаг юмболдоо эх хэлээрээч хариулж чадахгүй байсан шүү? авъяас үзүүлхэд ч тааруу байсан яагаад байгаагийнч ойлгоогүй үндэсний биелгээгээ чадварлаг хийсэн ч болох байсан
    2016 оны 10 сарын 13
  • зочин
    хэлний мэдлэггүй бол тэмцээнд орохоо болимоор юм
    2016 оны 10 сарын 11
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 10 сарын 10
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 10 сарын 10
Сонин хачин