• Эхлэл
  • Тайланд улсад ажиллаж, амьдарч, аялж байгаа иргэдийн анхааралд

Тайланд улсад ажиллаж, амьдарч, аялж байгаа иргэдийн анхааралд

2016/10/17

2016 оны аравдугаар сарын 13-ны өдөр Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет таалал төгссөнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар нэг жилийн гашуудал зарлаж, 30 хоногийн хугацаанд аливаа баяр ёслол, зугаа цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулахаас татгалзаж, хар бараан өнгийн хувцас өмсөхийг ард иргэддээ хандан уриалаад байна. 

Энэ хугацаанд Тайланд Улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ихэнх арга хэмжээ цуцлагдах эсхүл хойшлогдох, үйлчилгээний газруудад согтууруулах ундаа зарагдахгүй байх болно. 

Иймд Тайланд Улсад ажиллаж, амьдарч, зорчиж байгаа иргэдэд Тайландын ёс заншил, уламжлалыг хүндэтгэж, зарим үйлчилгээний газарт тулгарч болох удаашрал, хүндрэл бэрхшээлд хүлээцтэй хандахыг Элчин сайдын яамнаас зөвлөмж болгож байна.

Эх сурвалж: Бангкок дахь ЭСЯ  

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин