• Эхлэл
  • Бүртгэл хийлгээгүй тохиолдолд торгууль ногдуулна

Бүртгэл хийлгээгүй тохиолдолд торгууль ногдуулна

2016/11/04

Бүгд Найрамдах Киргиз Улс нь Гадаад шилжилт хөдөлгөөний тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан тус улсад ажлын таван хоногоос дээш хугацаагаар зорчих гадаадын иргэд 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн бүртгүүлэх шаардлагатай болсон байна.

Бүртгэлийг оршин суугаа газрынхаа иргэний бүртгэл, өмчийн албанд гадаад паспорт, гадаад паспортын хуулбар, төлбөр хийсэн баримтаа авч очин хийлгэх бөгөөд бүртгэл хийлгээгүй тохиолдолд 10 мянган сом буюу 145 орчим ам.долларын торгууль ногдуулах ажээ.

Эх сурвалж: ГХЯ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин