• Эхлэл
  • Jazz дуучин Отгоогийн тоглолт болно

Jazz дуучин Отгоогийн тоглолт болно

2016/11/21

Энэ сарын 26-нд "MOON RIVER SPECIAL JAZZ NIGHT" тоглолт болох гэж байна.

Тодруулбал, Дуучин болох хүсэлдээ хөтлөгдөн яваа авъяаслаг залуусын нэг болох өвөрмөц дуу хоолойтой Jazz дуучин Отгоо бидний сайн мэдэх жааз дуунуудыг амьд хөгжмийн хамтлагтай хамтран дуулж, ковер дууны тоглолтоо хийх гэж байгаа юм.

Энэ үдэш хайртай ханьтайгаа, дурлалт бүсгүйтэйгээ, хамгаас эрхэм найзуудтайгаа нэгэн гайхалтай үдшийг хамт өнгөрүүлэхийг санал болгож байна.

Тоглолтод зочдод зориулан зассан ширээ улаан дарс байх болно.

Мөн зөвхөн таньд зориулсан багц мэнюнээс сонголтоо хийж хүссэн ширээгээ урьдчилан захиалах боломжтой юм байна.

Энэ үдшийн гол онцлог нь улаан хивсэн дээгүүр даашинз өмссөн үзэсгэлэнт бүсгүйчүүд сүрчигээ анхилуулан алхах аж.

Улаанбаатар хотын хамгийн онцгой Романтик үдшээс бүү хоцроорой.

Хаана, хэзээ: Арваннэгдүгээр сарын 26-ны 20:00 цагт “UB JAZZ” club

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 80119011, 80119001, 77000138 утаснаас лавлана уу.

Хосуудын багж 

Найзуудын багц 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин