• Эхлэл
  • Газрын гүнээс ус агуулсан шингэн давхарга илрүүлжээ

Газрын гүнээс ус агуулсан шингэн давхарга илрүүлжээ

2016/11/29

Геофизикч эрдэмтдийн олон улсын баг газрын гадаргаас 1000 км-ийн гүнд буюу доод мантиас ус агуулсан шингэн давхарга илрүүлжээ. Эрдэмтэд судалгааныхаа үр дүнг “Lithos” сэтгүүлд хэвлүүлснийг “New Scientist” уламжилсан байна.

Эрдэмтэд Бразилийн Сан Луис голын ойролцоо галт уулын дэлбэрэлтээр 90 сая жилийн өмнө газрын гадарга дээр гарч ирсэн алмаз чулууг хэт улаан туяаны микроскопоор нарийвчлан судалсны үндсэн дээр уг дүгнэлтийг хийжээ. Алмазны бүтцийг судалж үзэхэд, чулууны дотор талаас химийн найрлаганд нь газрын гүнд 660-2900 км-ийн гүнд байдаг феррипериклазаас гадна шингэн хүчилтөрөгчийн ион илэрсэн байна.

Феррипериклаз төмөр, магнийн хүчил бөгөөд хэт их температурын нөлөөгөөр өөртөө хром, хөнгөн цагаан, титан агуулах нь ч байдаг юм байна. Эдгээр элементүүдтэй хамт усны чухал бүрэлдэхүүн хэсэг байгаа нь эрдэмтдийн сонирхлыг маш их татжээ.

Тэд алмазыг 1000 км-ийн гүнд үүссэн гэж үзэж байгаа бөгөөд газар доорх далай чухам тэнд байдаг гэж таамаглаж байна. Энэхүү нээлт нь дэлхий дээр ус хаанаас үүссэн бэ гэдэг асуултын хариуг олоход маш чухал ач холбогдолтой юм байна.

Эрдэмтэд өмнө нь 460-660 км-ийн гүнд байсан коматит, оливин чулуулгаас Архейн үеийн (2.7 сая жилийн өмнөх) тэнгисийн найрлагыг илрүүлж байсан юм. Энэ удаагийн судалгаа дээрх эрдэмтдийн судалгаа үнэн зөв байсныг баталжээ.

Эх сурвалж: Uurhai.mn 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 11 сарын 29
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 29
Сонин хачин