• Эхлэл
  • Монголын мисс дэлхийг гайхашруулсаар

Монголын мисс дэлхийг гайхашруулсаар

2016/12/05

Монгол Улсын мисс А.Баярцэцэг улс орныхоо нэрийг гаргаж гоо үзэсгэлэнгийн тэргүүн наадам “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд амжилттай оролцож байна.

Түүний тухай Thegreatpageantcommunity.com сайтад “Дэлхий даяар цэнхэр титмийг хэн гэртээ авч харих бол гэдгийг таахаар оролдож байх үед зарим охидууд яалт ч үгүй бусдаасаа ялгарч олны анхаарлын төвд байгаагийн нэг нь Монголын итгэл найдвар болсон А.Баярцэцэг” хэмээн уг Олон улсын сайтад нийтэлсэн байна. Мөн амжилт үзүүлэх магадлалтай байгаа тухай хүртэл дээрх сайтад бичсэнг мисс А.Баярцэцэг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр өөрийнхөө пэйж хуудсаар тэмцээний явц, амжилтынхаа талаар мэдээлэл хүргэсээр байгаа билээ. Түүний танилцуулга онлайнаар маш их хандалттай байсан бөгөөд Монгол үндэстний онцлогийг илтгэсэн сүрлэг видео гадаадынхныг гайхашруулж, шилдэг танилцуулгаар шалгарсан байна.

Ингээд зогсохгүй түүнийг Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны киноны шалгаруулалтад орохыг хүссэн байна.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Сан Францискогийн агентлагаас Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны кинонд шалгуулахаар портфолиогоо явуул гэсэн захиа ирлээ” хэмээсэн байна.

Үзэсгэлэнт монгол бүсгүйдээ амжилт хүсье.

Та энэ хуудсаар орж сайхан бүсгүйдээ амжилт хүсээрэй.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.

Монголын мисс авъяасын үзүүлбэрийн шилдэг 21-т үлджээ​

Монголын миссээ дэмжээрэй

Miss World Mongolia 2016: A Breathe of Fresh Air​

Disney Launches 'Global Casting Search' for Live-Action 'Mulan': Report

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • myngan bayr
    myngan bayriin garaar orson l bh daa
    2016 оны 12 сарын 05
Сонин хачин