• Эхлэл
  • Хаан Төрийн долоон эрдэнэ гэж юу вэ?

Хаан Төрийн долоон эрдэнэ гэж юу вэ?

2016/12/07

Эрдэнийн алтан хорол: 500 милийн диаметрийн том, 1000 хигээстэй Загарвардин хааны хөлөг унаа бөгөөд хаан болон түүний нөхөд сэлтийг гурван мянган ертөнцөд нэгэн өдрийн дотор саадгүй аваачдаг гэдэг. Энэхүү хааны эрх хүчийн билэгдэл болсон алтан хүрдний очсон газар бүр хааны эрх мэдэлд ордогтой адил Бурхны номын хүрд эргэх газар бүрт мунхаглал бүхэн дарагдах болно хэмээн билэгддэг.

Чамдмань эрдэнэ: Чамдмань эрдэнэ нь номин эрдэнийн өнгөтөй, таван өнгийн гэрэл цацруулан 3000 ертөнцийг гийгүүлдэг. Энэ нь хаанд бүх улсаа харж хянах боломж олгодог төдийгүй гэрэл нь шөнийг өдөр, хүйтэнийг дулаан, халууныг сэрүүн болгож хувиргадаг байна. Түүнчлэн өвчин зовлон, зуурдын үхлээс сэргийлэх, хүслийг биелүүлэх увидастай хааны эрдэнэ ажээ.

Хатан эрдэнэ: Хатан эрдэнэ нь гайхмаар үзэсгэлэнтэй, бие нь төрлөхийн анхилан үнэртэйн дээр хүрсэн хүн болгонд таашаал хүртээдэг онцгой эрдэмтэй ажээ. Тэрээр өөрийн харъяатуудаа эхийн хайраар асардаг, зовлон бэрхшээлийг нь байнга арилгадаг ажээ.

Заан эрдэнэ: Заан эрдэнэ нь хаан болон түүний албат нарыг нэг өдөрт гурван мянган ертөнцийг гурав тойрон зөөх мянган зааны хүч чадалтай ба зөнгөөрөө хааны дайснуудыг ямар хичээлгүйгээр дардаг ажээ

Түшмэл эрдэнэ: Түшмэл эрдэнэ нь хааны хүслийг зөн совингоороо мэдэж, түүнээс асуулгүйгээр ажил хэргийг чадварлагаар удирдан биелүүлдэг. Хаандаа үнэнч, дорд амьтаныг дээрэлхэхгүй, дээдсийг хуурахгүйгээр ажил үйлсээ номын дагуу бүтээдэг ажээ.

Морин эрдэнэ: Морин эрдэнэ нь цагаан өнгөтэй, эрдэнээр чимэглэгдсэн салхи шиг хурдан, зөнгөөрөө унаж буй эзнээ хор хөнөөлөөс хамгаалж хүссэн газарт нь хүргэдэг.

Төгс жанжин эрдэнэ: Төгс жанжин эрдэнэ нь хааны эрдэнэсийг хамгаалан хадгална. Тэрээр эрдэнэсийн санг алт мөнгө бусад эрдэнэсээр бялхуулж байдаг бөгөөд хэнийг зальдаж мэхэлдэггүй ажээ. Хааны албат нарт эд баялагийг авчирахдаа байнга шударга, зоригтой байхын дээр асрал энрэл ихтэй тул бусдад байнга хүндлэгддэг ажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин