• Эхлэл
  • “Эрдэнэс-Таван толгой” нүүрсээ 59.3 ам.доллараар борлуулж байна

“Эрдэнэс-Таван толгой” нүүрсээ 59.3 ам.доллараар борлуулж байна

2017/01/09

“Эрдэнэс-Таван толгой” ХК  энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн Цанхийн Зүүн уурхайн нүүрсийг үнэ тогтоох 4 индексийн хувь хэмжээний өөрчлөлтийн дагуу уурхайн аман дээрээс тонныг нь 59.3 ам.доллараар борлуулж эхэллээ.

Цанхийн Зүүн уурхайн нүүрсийг "Чалко” компанийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болон  олборлогч компани “TTJVCo”-гийн ажил гүйцэтгэсэн төлбөрт өгч байгаа бөгөөд дараaгийн улирал хүртэл нүүрсээ дээрх үнээр борлуулах юм.

“Эрдэнэс-Таван толгой” ХК  зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд эхлүүлсэн.

Цанхийн Баруун уурхайн нүүрсийг өнөөдрийн байдлаар борлуулж эхлээгүй байгааг компаниас албан ёсоор мэдэгдэж байна. Тус компаниас 2012 онд батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд Баруун Цанхиас нүүрс олборлолт явагдаж буй болно.

Ирэх онд Тавантолгойн ордын Цанхийн Зүүн болон Баруун уурхайд  олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар 2017 оны эхний хагас жилийн байдлаар  улсын төсөвт тодорхой татвар, хураамж төвлөрүүлж, Чалко болон TTJVCo компанийн  өр төлбөрийг барагдуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна гэж "Эрдэнэс Таван толгой" компанийн албан ёсны сайтад мэдээлсэн байна.

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344061 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй.
    2017 оны 01 сарын 16
  • Зочин
    tavantolgoig mongoliin tom kompan oroo darah sanaa tom uchraas hiih bolomjgui
    2017 оны 01 сарын 12
  • Зочин
    tavan tolgoid mongoliin talaas tsoohon nohduud huivaldaj oroo darah sanaa
    2017 оны 01 сарын 12
  • Зочин
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.
    Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 11
Сонин хачин