• Эхлэл
  • Асашерюүгийн постын хариуд ГХЯ мэдэгдэл гаргалаа

Асашерюүгийн постын хариуд ГХЯ мэдэгдэл гаргалаа

2017/01/22

Сумогийн их аварга  Д.Дагвадорж  “Шоконд орохоор мэдээ сонслоо. Хятад иргэд Монголд визгүй зорчих болсон байна” гэсэн шуугиан дэгдээж, Гадаад харилцааны яам албан ёсны мэдэгдэл гаргахаас өө аргагүйп хүрэв. Хэдийгээр ийм шуугиан амралтын өдрөөр дэгдсэн ч Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мөн өөрийн хуудастаа

-БНХАУ-ын иргэд манай улсад энэ оны 1-р сарын 5-ны өдрөөс эхлэн  визгүй зорчихоор боллоо гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тархаад байгаа нь ор үндэсгүй худал мэдээлэл юм. Энэхүү асуудал Засгийн газар болон УИХ-ын түвшинд яригдаагүй цаашид ч визтэй байх журам хэвээр үйлчилнэ гэж мэдэгдсэн. Мөн энэ талаар Гадаад харилцааны яам албан ёсны вэб сайтдаа мэдэгдэл гаргажээ. Үүнд:

МЭДЭГДЭЛ

Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно.

Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг бөгөөд энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байна.

Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул иргэд та бүхэн эдгээр мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцаж байхыг хүсье.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ гэсэн байна.

Ийн албан ёсны мэдэгдэл гарсны дараа мөн Аса аварга шуугиан тарьсан постоо устгажээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна