JCI Монгол байгууллагын 2016 оны Үндэсний Ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслол энэ сарын 23-ны өдөр болж өнгөрлөө. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцож “JCI-ийн Ази номхон далайн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод хамтран зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийгэм
-
“JCI”-ийн Ази номхон далайн чуулга уулзалтыг НЗДТГ хамтран зохион байгуулна
-
Хөрсний усыг ногоон байгууламж, авто машин угаалгын газруудад ашиглана
Германы GAUFF компани, нийслэлийн захиалгаар “Улаанбаатар хот орчмын хөрсний усыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл”-ийг 2011-2015 онд боловсруулсан. Энэхүү судалгаагаар гэр хорооллын 118 мянган айл өрхийн бие засах газар, цооногууд хөрсийг бохирдуулж байгаа нь тогтоогдсон.
-
Баар, рестораны цагийн хуваарийг өөрчлөөгүй гэв
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ”Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс”-ийн дарга О.Нарантуяа баар, ресторан , шөнийн цэнгээний газруудын цагийн хуваарийн талаар мэдээлсэн юм.
-
Компанийн захирлуудад зориулсан CEO сургалт болно
CЕО нарт зориулсан уламжлалт сургалтаа энэ есдүгээр сарын 28, 29-нд зохион байгуулах гэж байна.
-
Анхааруулга
Ойрын өдрүүдэд төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж уулархаг нутгаараа цас орж, сэрүүсэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байна.
-
Бүртгэлгүй 56 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн илрүүллээ
МХЕГ-аас эм, биобэлдмэлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд улсын хэмжээнд хийж гүйцэтгэн, 207 эмийн сан, 40 эм ханган нийлүүлэх байгууллага, хоёр эмнэлэг нийт 247 байгууллага аж ахуйн нэгжийг хамруулсан байна.
-
Италийн органик хүнс үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллана
Итали Улсын Пиемонтэ хотын органик хүнс үйлдвэрлэгчдийн консирциумын төлөөллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Италийн тал манай улсын нийслэлд “Суурьшлын шинэ, эко бүс байгуулах төсөл”-ийн талаар санал солилцож, дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.
-
78 мянга гаруй золбин нохойг устгажээ
Энэ оны эхний найман сарын байдлаар 78 мянга гаруй нохойг 700 гаруй сая төгрөг зарцуулан устгасан бөгөөд ирэх сараас уг ажлыг улам эрчимжүүлэхээр бэлтгэж байна.
-
Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр газар тариалангийн бүс нутгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд хур тунадас, хугацааны эцсээр нойтон цас орж, цасан шуурга шууран агаарын температур өмнөх хоногуудаас 8-13 хэмээр буурч, шөнөдөө хөрсөн дээр -0 ..-5 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна.
-
Аврагчид шуурхай ажиллан иргэдийн амь насыг аварчээ
Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Мэлхий хад” гэдэг газрын зүүн урд талд “Бүрд Кил” ХХК-ын баригдаж байгаа барилгын хана нурж, долоон хүн дарагдсан байна гэсэн дуудлага /2016.09.22-ны өдрийн 16:27 цагт /16:40 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.
-
А.Аварзэд: Монголын залуучууд мал аж ахуйгаа хөгжүүлж чадна
Бэлчээрийн болон суурин мал аж ахуй гэж хоёр хуваавал өндөр ашиг шимтэй мал аж ахуйн хөгжлөөр 5-6 жилээр хоцорч байж магадгүй. Гэхдээ манай улс уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлэх нь зөв. Хамгийн гол нь байгалиас хамааралтай эрсдэлээс хамгаалах системийг бий болгох хэрэгтэй. Түүнээс Монголын мал аж ахуй бол сайн шүү дээ.
-
Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Санамж бичигт Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Орох гарах асуудал хариуцсан товчооны дарга Qu Yun Hai нар гарын үсэг зурсан бөгөөд ёслолын ажиллагаанд холбогдох албаны хүмүүс оролцлоо.
-
Элэгний С вирүс устгах Харвони эм хямдарлаа
Уг эм нь 400 ам.долларын үнэтэй бөгөөд өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Гилеад Сайнс компаний Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал Бен Камарк уулзаж, Шинэ Засгийн Газрын мөрийн хөтөлбөр дэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж уг эмийн үнийг бууруулах талаар ярилцсан байна.
-
Хүрэл медалийн эзэн эх орондоо ирлээ
Бразилын Рио де Жанейро хотноо болсон паралимпийн XV наадмаас жүдо бөхийн 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Болормаагийн Ууганхүү эх орондоо ирлээ.
-
Оюутолгойн асуудлаар асуулга тавьжээ
Оюутолгой төслийн өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр хэрхэн анхаарч байгаа болон гэрээнд талуудын хүлээсэн үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явц ямар шатанд яваа талаар мэдээлэл өгнө үү гэжээ.
-
”Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм.
-
Барилгын ажилд хяналт тавина
Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын цагдаагийн газар,
-
Ж.Эрдэнэбат Хэнтий аймгийн иргэдтэй уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
-
”Говийн гайхамшигт 6” говь нутгаа хамгаална
“Говийн гайхамшигт 6”-д Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт, бөхөн зэрэг амьтан багтана. Тэднийг алдаршуулах, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ энэ сарын 15,16-нд Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн голын хөвөө Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг буюу Тахийн талд боллоо. Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон БОАЖЯ, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Говийн их дархан цаазат газар /ГИДЦГ/-ын хамгаалалтын захиргаа хамтран уг үйл ажиллагааг зохион байгуулсан юм. “Говийн гайхамшигт 6” амьтнаар дамжуулан говь нутгийн экосистемийн хамгаалалд талуудыг татан оролцуулж, цаашид үйл ажиллагааг нэгтгэх нь уг арга хэмжээний гол зорилго байв.
-
Эрдэмтэн Д.Батсүхийн нэрэмжит сангаас залуу судлаачдыг дэмжихээр боллоо
Монголын анхны эрдэмтэн Д.Батсүхийн нэрэмжит сан байгуулагдан жил бүр зоонозын өвчин судлалын чиглэлээр докторантур, магистрантурт сурч байгаа шилдэг суралцагч, судлаач нарт 1,000,000 төгрөгийн тусламж үзүүлэн эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжиж байхаар боллоо.



















