ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж Залуус эрүүл мэнд ТББ, Оюуны дархлаа ТББ-аас хамтран НЭМХ-д уулзалт хийлээ.
Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдөр Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол улсад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр 20-иод жил болж байна.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд 2016 онд “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриа дэвшүүлжээ.
НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Михел Сидибе “Одоо бидэнд ДОХ-ын эсрэг эхэлсэн ажлаа дуусгахын төлөө эргэж нэгдэх цаг болжээ. Энэ боломжийг ашиглан ДОХ-ын аюулыг 2030 он гэхэд устгахын төлөө яаравчилья” хэмээн гишүүн орнуудад уриалжээ.
ХӨСҮТ-ийн сургалт, мэдээллийн ажилтан Ч.Уртнасан “2016 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 218 тохиолдол бүртгэгдсэн. Үүний цаана 200 гаруй хүн байх магадгүй гэсэн таамаг бий. Тиймээс иргэдийг шинжилгээнд орох хэрэгтэй гэж байгаа юм. Ялангуяа 15-49 насны энэ дотроо 25-39 насны залуучуудыг жилд нэг удаа шинжилгээнд орохыг уриалж байна” гэв.
Улс орнууд 2030 он гэхэд ХДХВ-ийн халдварын тархалтыг хяналтандаа авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгох зорилготой ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна