• Эхлэл
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-наас анхааруулж байна

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-наас анхааруулж байна

2026/10/19

Бүгд Найрамдах Франц Улсад дотоодын нийгэм, эдийн засгийн байдлыг эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаал цуглаан болж, Парис, Марсель, Лион, Бордо, Лимож зэрэг хотод нийтийн эмх замбараагүй байдал гарсаар байна.

Франц Улсын Дотоод хэргийн байгууллагын мэдээлснээр, жагсаалын үеэр 2,000 гаруй хүнийг баривчилж, хэв журам сахиулах ажиллагаанд оролцсон 600 гаруй алба хаагч гэмтсэн аж. Тус улсын эрх баригчид цаашид нөхцөл байдлыг тогтворжуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллахаа мэдэгдсэн байна.

Иймд Франц Улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа манай улсын иргэд жагсаал цуглаан зохион байгуулж буй газар болон ойр орчмоос хол байх, олон хүн цугларсан, нөхцөл байдал хурцдаж болзошгүй бүсэд зорчихоос зайлсхийх, цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, шаардлагыг биелүүлэх, орон нутгийн эрх бүхий байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, мэдээллийг тогтмол дагаж мөрдөх, галдан шатаалт, мөргөлдөөн, дээрэм тонуул гарсан бүсэд ойртохгүй байх, шаардлагагүй тохиолдолд хотын төвөөр зорчихгүй байх, нийтийн тээвэр, авто замын хөдөлгөөний өөрчлөлтөд анхаарах, зорчих маршрутаа урьдчилан шалгаж, аяллын төлөвлөгөөгөө өөрчлөх, хувийн бичиг баримт, мөнгө, гар утас болон эд зүйлсээ сайтар хамгаалах, гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ тогтмол холбоотой байхыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-наас анхааруулж байна.

Мөн ЭСЯ-ны 33 (1) 46052812, Консулын газрын 33 (1) 4605 23 18, шуурхай дугаар +33 626082898, paris@mfa.gov.mn цахим хаягаар тус тус холбогдохыг зөвлөлөө.

 


Сэтгэгдэл байхгүй байна