• Эхлэл
  • Цагдаа хуулийн байгууллагын дарга нарыг сольж эхэллээ

Цагдаа хуулийн байгууллагын дарга нарыг сольж эхэллээ

2017/10/26

Ердөө л цаг гаруй өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “ТЕГ-ын даргыг солино. Энэ асуудлыг нэг цагийн дотор шийднэ. Би Ерөнхий сайдад хэлсэн байгаа” хэлсэн ёсоор хуулийн байгууллагуудын дарга нарын халаа сэлгээний талаархи мэдээлэл цуварч эхэллээ.

ТЕГ-ын дарга Б.Хурц өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарлаж, салбарын сайдыгаа хууль зөрчдөг, сайд болохоороо тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг гэсэн бол үүнээс мөн л цаг хүрэхгүйн хугацаанд сайд

-Эрдэнэтийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон гээд Б.Хурцыг ч хуулийн байгууллагын бүх дарга нарыг солино. Энэ асуудал нэг цагийн дотор л шийдэгдэнэ гэж мэдэгдсэн

Яг энэ дагуу мөн л цаг хүрэхгүйн хугацаанд буюу 13.00 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж, Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг түүний оронд томиллоо.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Энэ эрчээрээ бол хуулийн бүх байгууллагын дарга нарыг өнөөдөр солих бололтой.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу 

Ц.Нямдорж:Б.Хурцыг ч хуулийн байгууллагын бүх дарга нарыг солино

Ц.Нямдорж ажлын хэсгийг 4 удаа тарааж байсан гэв

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна