• Эхлэл
  • Г.Баасан:С.Баяр, Д.Сугар нарыг шалгах ёстой

Г.Баасан:С.Баяр, Д.Сугар нарыг шалгах ёстой

2018/03/06

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх ОНЗ-өөс "Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу”  сэдэвтэй хэвлэлийн бага хурал хийлээ. 

Өнгөрсөн сард Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 2008 оны 180 орноос 102-т жагсаж байсан  бол 2017 онд 180 орноос 103-т орж нэг байраар ухарсан талаар мэдээлэл цацагдсан. Энэ нь манай улс авлигатай тэмцэхгүй байгааг олон улсад харуулж байна гэж ОНЗ-өөс үзэж байгаа гэж ОНЗ-ын дарга Г.Баасан мэдэгдлээ.

Тус зөвлөл “Төрийн эрхийг хууль бусаар авсан байх 60 тэрбумын гэмт хэрэг, Эрдэнэт УБҮ-г барьцаалсан хэрэг, уул уурхайн лицензийн авлига, газрын наймаа, тендерийн авлига гэх мэт албан тушаалтын гэмт хэрэг сураг тасрах шинжтэй цаг алдсаар байна. АТГ-т авлигачдад хариуцлага тооцох хугацаатай шаардлага тавих, цаг алдалгүй авлигын асуудлыг шийдвэрлэх, үр дүнг дүгнэхийг олон нийтээс хүсч байна” гэв. Мөн тус зөвлөлийнхөн “Ард түмний өмч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан этгээдүүдийг АТГ шуурхай мөрдөн шалгаж, хариуцлага тооцох үүрэгтэй. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нар нь санаатайгаар эх орноосоо урвасантай дүйцэхүйц хэмжээний гэмт хэрэг үйлдсэн байна. АТГ нь дээрхи нэр бүхий этгээдүүдийг өнөөдрийг хүртэл шалгахгүй, шалгасан ч хаацайлсаар ирсэн. Иймд АТГ-ын дарга үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой. Мөн УИХ Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс, С.Баярыг ИБУИНВУ-д суух Элчин сайдаас тус тус эргүүлэн татаж, нэн даруй шалгуулах шаардлагатай” гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Эх орноо гэсэн сэтгэл байвал чи ч дарга болж болно шдээ
    2018 оны 03 сарын 11
  • baasan
    baasan ooroo ATGiin darga boloh sanaatai bh nee
    2018 оны 03 сарын 11
  • ЗОЧИН
    Ганц Баасанд ч биш олон түмэнд ажил хийхгүй байна гэж шүүмжлэгдэж байгаа АТГ-ын дарга олны үг ортой гэдэгт итгээд,бас хүндэтгээд ажлаа өгчихмөөр юм
    2018 оны 03 сарын 11
Сонин хачин