С.Мөнхчулуун НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналыг авсан ч Ерөнхий сайд түүнийг батламжлаагүйгээс өнөөдөр дахин санал хураалт явуулж буй. Өмнө нь улстөрийн хүрээнийхний дунд тархсан яриагаар өдгөөгийн НИТХ-ын дарга С.Амарсайхан хотын дарга болох “төлөг” зурагдаад байгаа гэгдэж байсан. Гэвч С.Мөнхчулуун заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлснээр ийн хотын даргын асуудал тулаан дэгдээгээд байгаа.
Тэгвэл өнөөдөр санал хураахын өмнө мөн Э.Бямбацэрэн хэмээх хүн өөрийнхөө нэрийг дэвшүүлнэ гэж гарч ирэв. Уг нь бол энэ удаад С.Мөнхчулуун, С.Амарсайхан нарын нэр дээр санал хурааж У.Хүрэлсүхийн фракцийнхан хотод “туг”-аа мандуулах уу, өмнөх дарга С.Батболдын гэгддэг өөрөөр хэлбэл огцорсон М.Энхболдын талынхан эцсийн “цайз”-аа хамгаалах уу гэсэн тулаан явж байсан. Эндээс гурав дахь хүний нэрийг дэвшүүлбэл санал хагарах магадлалтай гэсэн таамаг ч байсан. Ийн хэний ч мэдэхгүй “иргэн” хэмээх тодотголтой Э.Бямбацэрэн нэрээ дэвшүүлсэн нь санал хагалах нь уу гэсэн болгоомжлол төрүүлэхээр байв. Гэтэл хурал даргалагч Б.Батнасан ямар нэгэн санал хураалт явуулалгүйгээр Э.Бямбацэрэнг нэр дэвшүүлэхээс татгалзан одоо С.Мөнхчулуун, С.Амарсайхан нарын нэр дээр санал хураалт явуулах гэж байна. Харин Э.Бямбацэрэн нийслэл хотын иргэн хэн ч Нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлэх эрхтэй иргэний эрхийг зөрчсөн гэсэн гомдолтой байгаа юм байна.
А.Ану
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна