• Эхлэл
  • Андуудаа одонгоо зүүцгээе хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Андуудаа одонгоо зүүцгээе хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

2019/03/19

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас ‘’Андуудаа одонгоо зүүцгээе’’ хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд  дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Болормаа, Засаг даргын орлогч Т.Батцогт, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга Т.Амартогтох болон үе, үеийн ахмад офицерууд, албаны бусад хүмүүс оролцлоо.

‘’Андуудаа одонгоо зүүцгээе’’ хүндэтгэлийн арга хэмжээ жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаад 11 жил болж байгаа бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд 28 хорооны төлөөлөл болсон 560 гаруй ахмад дайчид, тэтгэвэр чөлөөнд байгаа бэлтгэл генерал, офицерууд оролцов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин