• Эхлэл
  • Япон, Монголын Ерөнхий сайдуудын уулзалтаар юу яригдав

Япон, Монголын Ерөнхий сайдуудын уулзалтаар юу яригдав

2019/10/22

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Абе Шинзо нарын уулзалтын талаар сошиал сүлжээнд ташаа мэдээллүүд гарчээ. Ингээд уг уулзалтын талаарх албан мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр (2019.10.21) 16:20 цагт Абе Шинзо ерөнхий сайд Японд зочилж ирээд буй Монгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй 15 минут орчмын уулзалтыг хийх үед, дараах агуулгаар ярилцав.

  1. Абе ерөнхий сайдын зүгээс Хүрэлсүх ерөнхий сайдын Япон дахь айлчлалыг угтаад, өнгөрсөн жилийн уулзалтаас хойш үр дүнтэй урагшилж буй “Стратегийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд хамтын ажиллагаагаа цааш гүнзгийрүүлье гэж мэдэгдэв. Үүний хариуд Хүрэлсүх ерөнхий сайд “Абе ерөнхний сайдтай дахин уулзсандаа баяртай байна. Түүхэн энэ удаагийн үйл явдлыг тэмдэглээд, Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа нь нэр төрийн хэрэг” гэж мэдэгдэв. Мөн Хүрэлсүх ерөнхий сайдын зүгээс 1990-ээд оны эхэн үед Монгол улс ардчилсан улс болсноос хойшхи Японы тууштай дэмжлэг нь өнөөдрийн хөгжлийн суурь болдог тул дахин талархал илэрхийлье гэв.
  2. Абе ерөнхий сайдын зүгээс Рейва он толлын эхний жилийн Тайфунь  No.19-ийн хохирлын талаар Хүрэлсүх ерөнхий сайдын зүгээс захиа ирүүлж, хандив өгөхөөр шийдсэн явдалд зүрх сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийллээ. Мөн Япон компани Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудлын менежментийн эрхийг авсанд талархаж, онгоцны буудлын үйл ажиллагааг хэвийн нээхэд чиглэн үргэлжлүүлэн хамтрaн ажиллахаар 2 ерөнхий сайд тохиролцлоо. Түүнчлэн,  Хүрэлсүх ерөнхий сайдын зүгээс чөлөөт бөгөөд нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг бий болгоход чиглэсэн Японы үйл хэргийг дэмжинэ, мөн энэ салбард хамтарч ажиллана гэж дурдав. Үүнээс гадна, 2 ерөнхий сайд дараа жилийн Токио олимп, паралимпийг 2 орны спортын хамтын ажиллагааны үндсийг өргөжүүлэх боломж болгоно гэдэг дээр санал нэгдэв.  

Эх үүсвэр: Японы Гадаад харилцааны яам (https://www.mofa.go.jp/mofaj/a_o/c_m1/mn/page4_005376.html)

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин