УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.22/-ийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг томилох болон бусад төслүүдийг хэлэлцэнэ. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжсэн. Харин өнөөдөр УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Б.Баярсайхан нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
- Эхлэл
- Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр, Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилохыг дэмжжээ
Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр, Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилохыг дэмжжээ
2019/11/22
ИХ УНШСАН
Сэтгэгдэл байхгүй байна