• Эхлэл
  • “Төрийн албаны залгамж халаа” уулзалтыг хийлээ

“Төрийн албаны залгамж халаа” уулзалтыг хийлээ

2019/12/04

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг "Инээмсэглэн угтах жил" болгон зарласантай холбогдуулан Засаг даргын Тамгын газар болон хороодод шинээр томилогдсон албан хаагчдад иргэд, хамт олонтой харилцах харилцааны журмыг танилцуулах, төрийн албаны чиг үүрэг, мөн чанарыг ойлгуулах, ахмад үеийнхээ туршлага, мэдлэгээс хуваалцах зорилготой “Төрийн албаны залгамж халаа” сэдэвт уулзалт, ярилцлагыг амжилттай зохион байгуулан ажиллалаа. Уулзалтын үеэр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Батжавхлан шинээр томилогдсон албан хаагчдад иргэдтэй хэрхэн харилцах, төрийн албны чиг үүрэг болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг танилцуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгов.
Мөн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Захиргааны зохион байгуулалт, Засаг даргын зөвлөлийн хурал хариуцсан мэргэжилтэн Х.Баттулга, Хүний нөөц, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Батцэцэг нар “Төрийн албаны залгамж халаа” сэдвээр яриа таниулга хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өгч, албан хаагчидтай санал солилцов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин