• Эхлэл
  • Пентагон Саудын Арабын оюутнуудыг сургахаа зогсоолоо

Пентагон Саудын Арабын оюутнуудыг сургахаа зогсоолоо

2019/12/13

Флорид дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазад Саудын Арабын сонсогч галт зэвсэг хэрэглэн гурван хүний амь хөнөөсөн хэргийн дараа Америкийн Батлан хамгаалах яам Саудын Арабын бүх оюутныг бэлтгэх давтан сургах ажлаа зогсоохоор шийдвэрлэлээ хэмээн тус яамны өндөр албан тушаалтан эх сурвалжлаас авснаа Reuters агентлаг дамжуулсан байна. Үүний өмнө CNN телевиз бас америкчууд Саудын Арабын 300 оюутны зуны сургалтыг зогсоож байгааг мэдээлсэн юм. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний дэслэгч Андриана Женуальди энэ тухайд зөвхөн Флорида муж дахь Пенсакола, Уайтинг, Мэйпорт баазуудад л Саудын Араб оюутнуудын нислэгийг түр хугацаагаар хориглосон гэж мэдэгджээ.
Хэвлэлийнхэнд зориулсан мэдээлэл дээр АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч болохоор сургуулийн нислэгт оролцохыг хориглосон нь “агаарын болон явган цэргийн салбарын сонсогчид, мөн сургалтад оролцож байгаа Саудын Арабын иргэдэд хамаатай” гэж мэдээлжээ. Танхимын, ялангуяа англи хэлний хичээл бол хэвийн үргэлжилнэ гэжээ. Пентагоны төлөөлөгч энэ тухайд энэ бүхэн нь АНУ-д сургалтад оролцож байгаа гадаадын таван мянган цэргийн албан хаагчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт арга хэмжээ гэсэн байна.
АНУ-д цэргийн сургуулиудад Саудын Арабын 850 оюутан сурдаг юм байна. Саудын Арабын цэргийн албан хаагч Махаммед аш-Шамрани гэгч энэ сарын 6-нд Флорид муж дахь Тэнгисийн цэргийн баазад жагсч явсан нөхөд рүүгээ гал нээж гурван хүний аминд хүрч, өөр найман хүнийг шархдуулсан хэрэг гарсан юм. Америкийн холбооны мөрдөх товчооны албан ёсны төлөөлөгч Рейчел Рохас энэ сарын 8-нд Пенсакола баазад болсон энэ аллагыг террорист халдлагын хэмжээнд үзэж мөрдөн шалгана гэж мэдэгдээд байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ:ATIME.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин