• Эхлэл
  • "Arvai travel"-Аз жаргалтай түүхийг хамтдаа бүтээнэ

"Arvai travel"-Аз жаргалтай түүхийг хамтдаа бүтээнэ

2019/12/16

“Арвай трейвэл” аялал, жуулчлалын компанийн менежер Б. Баднаахандын ярилцлагыг хүргэж байна.

-Танай компани байгуулагдаад 10 жил болж байгаа, туршлагатай компани. Одоо бол аялал, жуулчлалын компаниуд харьцангуй олон болсон. Тэгэхээр танай компани одоо аль чиглэлээр түлхүү ажиллаж байна гэдгээс яриагаа эхлэе?

-Баярлалаа. Манай компани анх гадаадын жуулчдыг Монголдоо аялуулах чиглэлээр түлхүү ажиллаж байсан. Харин сүүлийн гурван жил, манай монголчуудын аялал жуулчлал хөгжиж, гадагшаа их аялдаг болсон болохоор бид бас энэ чиглэлд их анхаарч ажиллаж байгаа.

-Танайх бусад аялал жуулчлалын компаниас юугаараа ялгаатай вэ. Хамгийн онцлог аялал, үйлчилгээгээ танилцуулна уу?

-Мэдээж хэрэг бид монголчуудынхаа хүсэл сонирхолд нийцсэн олон чиглэлийн аялал зохион байгуулдаг. Гэхдээ Бээжингийн аяллыг маань хүмүүс илүү сайн мэднэ. Хүмүүсийн хүсэл сонирхолд илүү нийцсэн болохоор хүмүүс ч их дуртай байдаг. Мөн олон хүсэлт захиалга ирдэг учраас албан байгууллагуудын хүсэлтийн дагуу  хугацааг тохирон тусгай аялал зохион байгуулдаг. Бээжингийн аялал маань эрэлт хэрэгцээ ихтэй байдаг учраас  долоо хоног бүр бизнес аялал явуулж байгаа.

-Бээжингийн аяллын онцлог юу вэ? Танин мэдэхүйн, экстрим, эсвэл зүгээр л алжаалаа тайлах гээд аяллын зорилго, онцлог ондоо байдаг. Бээжийнгийн аяллын хувьд. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр манайхны олонх нь аялангаа бас Shopping хийх сонирхолтой байдаг?

-Тийм ээ. Аяллын чиглэл нь танин мэдэхүйн, зугаа цэнгээний гээд төрөл бүр байдаг л даа. Манай Бээжингийн аяллын онцлог нь амралт, танин мэдэхүйг хослуулангаа Shopping  хийх боломжтой. Монголчуудын олонх нь Shopping  дуртай. Манай Shopping  аяллаар Бээжингээс 180 км, Тэнь жинээс 80 км зайд байдаг Санжу захаар орж Shopping  хийх боломжтой. Эндээс Хятадууд ч өөрсдөө Shopping –гоо хийдэг. Энгийнээр хэлэх юм бол Эрээнээс хямдхан үнэтэй, гэхдээ маш чанартай хувцаснууд байдаг. Жишээлбэл, Монголд 200-300  мянган төгрөгөөр зарагддаг хувцаснуудыг  тэндээс  хамгийн дээд  тал нь  200 юань /80 мянга орчим төгрөг/-аар авах боломжтой. Тэгсэн мөртлөө тээврийн зардал, зочид буудлын хөлс гээд бүх зардал 390.000 төгрөгт багтаж байгаа.

-Монголчууд  ер нь их аялах дуртай. Өмнө нь Улаан Үүд, Манжуур руу их явдаг байсан. Одоо ямар аялал зонхилж байна вэ?

-Ер нь манай монголчууд гадагшаа аялах дуртай болсон нь сайшаалтай. Яг одоогоор манай бас нэг эрэлт хэрэгцээтэй байгаа аяллын маршрут болох Хөх хот -Ордосын аялал бас их онцлогтой. Бүрээ манхан хэмээх алдартай элсэн цөлд байрладаг 5 одтой зочид буудалд байрлан тухтай амрах боломжтой. Элсэн цөлд байрлах тансаг зочид буудлын саун, бассейнд сэлж, дугүй унана, элсэн цөлөөр машин, унадаг дугуйгаар зугаалах гээд маш сайхан амарна. Мөн Хөх хотын бүх үзэсгэлэнд түүхэн дурсгалт газруудаар аялж, Хөх хотын ойролцоо саяхан шинээр байгуулагдсан шилэн гүүр үзэх гээд маш баялаг хөтөлбөртэй аялал байгаа.

-Баярлалаа. Та ярилцлагын төгсгөлд онцолж  хэлэх үг юу байна?

-Манай компани дотоодын аялагчдаа гадагшаа аялуулснаас хойш Монголын аймаг, сумдуудаас маш олон хүмүүс манайхыг сонгон үйлчлүүлсэн. Манай компанийг сонгон үйлчлүүлсэн хүмүүстээ маш их баярлалаа. Мөн бүх монголчууддаа хандан “Аз жаргалтай түүхийг хамтдаа бүтээе”, манайхыг сонгон үйлчлүүлээрэй гэмээр байна. Баярлалаа

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Аз жаргалтай түүхийн гүүр нь болж байгаа танай байгууллагын хамт олонд ажлын амжилт хүсье.

ЭХ СУРВАЛЖ:INTERNATIONAL телевиз

Видеог ДОР дарж үзнэ үү

"Arvai travel"-Аз жаргалтай түүхийг хамтдаа бүтээнэ 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин