• Эхлэл
  • Л.Оюунцэцэг: Хөвсгөл аймагт 14 мянган иргэнийг илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулаад байна      

Л.Оюунцэцэг: Хөвсгөл аймагт 14 мянган иргэнийг илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулаад байна      

2019/12/18

Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг Монгол орон даяар зохион байгуулагдаж байгаа билээ. Ийнхүү нийт хүн ам руу чиглэсэн БЗДХ-аас сэргийлэх мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахын зэрэгцээ залуусыг үзлэг шинжилгээнд  хамруулах эрүүлжүүлэх ажлуудыг явуулж байгаа. Хөвсгөл аймгийн ЭМГ-ын БЗДХ-ын асуудал хариуцсан НЭМТ-ийн ахлах мэргэжилтэн Л.Оюунцэцэгээс Хөвсгөл аймагт явуулж буй арга хэмжээний талаар тодрууллаа.

Л.Оюунцэцэг: -Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 14800 иргэнийг илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээнд хамрагдаж, өвчлөл илэрсэн тохиолдлыг эмчилж, эрүүлжүүллээ. Хөвсгөл аймгийн бүх сумдын залуусыг оролцуулсан чуулган зохион байгуулж, тэмбүү өвчний талаарх мэдээлэл, хор хөнөөлийн талаарх өртөөчилсөн сургалтыг зохион байгууллаа. Үр дүнд нь 400 орчим нь сайн дурын үзлэг, шинжилгээнд хамрагдсан.

Эмч мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр манай халдварт өвчин судлалын төвийнхөн, АШУҮИС-ийн багш нар Хөвсгөл аймгийн 23 сум, 5 өрх, нэгдсэн эмнэлэг нийтдээ 38 эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжууллаа. Удирдлагын түвшинд хамтран ажиллах, тодорхой мэдээллийг өгсөн сургалт, үйл ажиллагаа явагдаж байна. Энэ ажлынхаа хүрээнд манай аймгийнхан сар болгон ЭМБ-ууд мэдээ мэдээллээ авч нэгтгэж байгаа. Үүний хүрээнд 14800 гаруй мянган иргэдийг илрүүлэх үзлэгт хамруулсан. Илрүүлсэн өвчлөлийг аймгийн нэгдсэн эмнэлэгт баталгаажуулалт хийж баталгаажуулаад эмчилгээнд хамруулах ажил жигд явж байна. Нийтдээ тус аймгийн хэмжээнд 42 мянга гаруй иргэдийг сургалтад хамруулсан. Сая  1000 гаруй залуус оролцсон залуучуудын чуулган зохион байгуулагдах үеэр 400 гаруй залуучууд сайн дурын үндсэн дээр үзлэг шинжилгээнд хамрууллаа.

Д.ЦЭЦЭГ

       


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин