• Эхлэл
  • “Амьдралын луужин” таны хөтөч

“Амьдралын луужин” таны хөтөч

2019/12/20

Герман-Монголын хамтарсан “АФА” академийн брэнд бүтээгдэхүүн болох “Амьдралын луужин” дэвтэр нь 2020 онд 9 дэх жилдээ хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ гар дээр очих гэж байна.

Энэхүү бүтээгдэхүүн нь ердийн нэг хуанли, хийх ажлын жагсаалт гаргах тэмдэглэлийн дэвтэр бус харин хувь хүн дотоод амьдралаа зөв удирдан тохируулах, аливааг тодорхой харах чадварыг бий болгох, өөрийгөө ялан дийлж, илүү хүчирхэгжихэд туслах багаж хэрэгсэл юм.

Бид энэ хугацаанд дэвтрийнхээ агуулга, өнгө үзэмжийг улам сайжруулан шинэчилсээр ирсэн бөгөөд зохиогчийн эрхээр хамгаалагдсан, монгол хүний ур ухаанаар бүтээгдсэн энэхүү бүтээлээрээ яах аргагүй бахархдаг билээ. Мөн хөрш орнууд руу экспортлогдож эхэлснийг дуулгахад таатай байна.

Үүнээс гадна жил бүрийн хэвлэлт маань англи болон монгол хэлээр давхар орчуулагдан гардаг тул англи хэл эзэмшихийг хүссэн бүхий л насны хүмүүст сайн хөрөнгө оруулалт болохоос гадна гадаад орны найз нөхөд, түншүүддээ нүүр бардам бэлэглэж болох гайхалтай бэлгийн сонголт юм.

Энэхүү дэвтрийг өдөр тутамдаа ашигласнаар танд дараах эерэг өөрчлөлт, давуу талууд бий болох болно:

  • 10 жил, 5 жил, 1 жил, сар, өдрөөр төлөвлөөгөөгөө гаргаж, ялган ангилдаг болно
  • Шинэ зуршил бүтээж, хүсэл мөрөөдөлдөө илүү дөт замаар хүрнэ
  • Цагийн менежмент сайжирч, үр дүнгээ байнга үнэлж дүгнэх боломжтой болно
  • Хамгийн гол нь өөрийгөө таньж мэдэж, итгэл үнэмшил, үнэт зүйл, алсын хараагаараа удирдуулж, хувь тавилангаа биелүүлэх боломжтой болно

“Амьдралын луужин” нь өнөөдрийг хүртэл тоо томшгүй олон хүний амьдралыг өөрчилж, амжилтанд хүрэхэд нь тусалсан хамгийн чухал бөгөөд хэдийнэ батлагдсан зарчмуудыг санал болгохоос гадна эдгээрийг энгийн, ойлгомжтой, ашиглахад хялбар байдлаар тусгасан байгаа.

Та бүхнийг хүсэл мөрөөдөлдөө хүрч, хувь тавилангаа биелүүлэхэд тань туслах нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм.

Худалдаалагдах цэгүүд:Интерном номын дэлгүүрүүдийн бүх салбар

Захиалга авах утас: 86571818, 88771818, 99071710
Цахим хуудас: www.afa.mn

Facebook: afamongolia                         Цахим шуудан: info@afa.mn  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин