Онцлох хүн Ж.Нямаа

2019/12/26

Энэ бүсгүйг Ж. Нямаа гэдэг. Тэрээр Дундговь аймгийн Сайнцагаан суманд 10 га газрыг цэцэрлэгжүүлж эхлэн, улиас, хайлаас, Монгол болон Хятад сакура, Орос алим, Америк гүзээлзгэнэ, чацаргана болон жимс жимсгэний мод нутагшуулан тарьж байна.

Бас Зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг хамарсан хувцаслах болон хоол хүнсээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудтай хамтран ажиллаж, шаардлагатай хичээлийн хэрэглэгдэхүүн болон ширээ сандал зэргийг хандивлах хөтөлбөрүүдийг улирал болгон хэрэгжүүлдэг.

Мөн өсвөр насны охид эмэгтэйчүүдэд амьдралын үнэ цэнийг ухааруулан ойлгуулж, зөв бие хүн болон төлөвшихөд нь тусламж дэмжлэг үзүүлэх, хувь хүний хөгжлийн цогц сургалтаар боловсрол олгох, охид бүсгүйчүүдээ ирээдүй өөд итгэлтэйгээр алхахад нь дэмжлэг үзүүлэх ирээдүйн сайн ээжүүдийг бэлтгэх эрхэм зорилгын хүрээнд “Нарны охид” охидын хөгжил, боловсролд чиглэгдсэн төслийг орон даяар амжилттай хэрэгжүүлж байна. Мөн тус нийгэмлэгээс санаачлан, хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг нь Дэлхийн Монгол туургатан улс орнуудыг хамруулсан “Өхөөрдөм гоёо” Дэлхийн Монгол туургатан хүүхэд багачуудын загварын анхдугаар их наадмыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2018.05.20-22 өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү наадам нь жил бүр уламжлал болон Монгол туургатан улс үндэстнүүдээ тойрон зохион байгуулагдах бөгөөд тухайн “Өхөөрдөм гоёо” наадмыг зохион байгуулж байгаа улс болгондоо хүмүүнлэгийн ажлыг хамтатган хэрэгжүүлж байхаар төлөвлөгдөн хэрэгжиж эхлээд байгаа төсөл юм.

Дундговь аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэгт тоглоом, тоног төхөөрөмж, хандив тусламж 50,0 сая төгрөгийн төсөл, жимсний мод, бут тарих ажлын байраар хангах үйл ажиллагаанд 100,0 сая төгрөг, Нарны охид хөгжил хамгааллын танхим байгуулах ажилд 10,0 сая төгрөг зарцуулсан байна.

Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн. Бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжилтэй. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд болон эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тэгшитгэх, эрүүл мэнд болон хувь хүний хөгжлийн чиг хандлагыг зөв төлөвшүүлэхэд чиглэгдсэн сургалт, судалгаа явуулах, хүмүүнлэгийн зорилтот төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн юм
Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн Ж. Нямаа Nyamaa Jambal -г онцолж байна.

Соёлбаатарын Чулуунтогтох 
МОНГОЛОО  MONGOLOO


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин