• Эхлэл
  • Коронавирусээс болж 400 гаруй компани ашгаа алдана

Коронавирусээс болж 400 гаруй компани ашгаа алдана

2020/02/12

Хятадаас эхлэн маш хурдацтай тархаж байгаа коронавирусийн халдвараас болоод дэлхий дахины хэдэн зуун компани 2020 оны нэгдүгээр улиралд санхүүгийн сөрөг үр дүнтэй гарч магадгүй байна гэж Amenity Analytics компани өөрийн сайтдаа мэдээлжээ. Энд өгүүлснээр бол коронавирус нийт 421 компанийн ашиг орлогод сөргөөр нөлөөлнө гэжээ. Хятадад хамгийн томд орох түргэн хоолны зоогийн газрын сүлжээний Yum China корпорацийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Louis Vuitton Moët Hennessy, Capri Holdings, Estee Lauder компаниудад ч муугаар нөлөөлөх гэж байна.
Adidas компани ч мөн л энэ вирусийн дэгдэлтээс болоод бас Хятад дахь нэрийн дэлгүүрийнхээ ихэнх хэсгийг хааж байгаагаа энэ сарын 5-нд зарласан. Өнөөдөр хэдийн 35 мянган хүнд халдварлаж, 780 хүний аминд хүрээд байгаа шинэ төрлийн коронавирусийн халдвар томоохон компаниудын ашиг орлогод сөргөөр нөлөөлж, улмаар дэлхийн дахины эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхлээд байна.

ЭХ СУРВАЛЖ:ATIME.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин