• Эхлэл
  • Т.Дүүрэн:МҮХАҮТ давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгож байна

Т.Дүүрэн:МҮХАҮТ давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгож байна

2020/02/14

Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авахад юу хамгийн чухал вэ?

-Хятадад дэгдсэн өвчнөөс болоод Монголд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Олон нийтийн газар аль болох явахгүй байхыг анхааруулж байгаа болохоор цайны газар, гуанз ресторанууд ч  хөл хөдөлгөөн бага, бизнесийн урсгалд бас нөлөөлж байна. Тэгэхээр та бизнесмэнүүдэд зориулаад ард иргэддээ зориулаад давагдашгүй хүчин зүйлийн талаар тайлбарлаач. Тухайлбал сошиалд жишээлбэл давагдашгүй хүчин зүйлийн улмаас банкны хүүг зогсоох, зээлийн төлбөрийг хойшлуулах боломжтой юу гэж асууж байгаа?

-Бизнесийн харилцааны гэрээнд бол форси мажор буюу давагдашгүй хүчин зүйлийн заалт гэж байдаг. Бид бол өмнө нь ийм нөхцөл байдалтай нийх их тулгарч байгаагүй учраас компаниудын гэрээнд байх ёстой зүйл шиг бодож хандаж ирж байсан. Урьд нь жилдээ нэг 50 хүрэхгүй хувийн гэрчилгээ олгогддог байсан. Гэвч сүүлийн үед корона вирусын тархалттай холбоотойгоор дэлхий даяараа үйлдвэрлэл, ялангуяа манай урд хөрш гол харилцагч урд хөршид үйлдвэрлэлийн зогсонги байдал үүссэнтэй холбогдуулаад давагдашгүй хүчин зүйлсийн зайлшгүй нөхцөлүүд үүсч эхэлж байна. Энэ бол давагдашгүй хүчин зүйлс мөн. Гуравдугаар сарын 2 хүртэл хориг зарлаад байгаа учраас үйлчилгээний газрууд, олон нийт цуглах газрууд, ялангуяа хурал семинар явуулдаг заал, түрээс төлдөг, зээлийн хүү төлдөг байгууллагууд энэ давагдашгүй хүчин зүйлд хамрагдаж байгаа. Тэгэхдээ давагдашгүй хүчин зүйл нь аль нэг нь гэрээнээсээ буцах, гэрээнийхээ мөнгийг төлөхгүй байх гэдэг үндэслэл биш. Харин хоригийн хугацаанд төлбөрөө хойшлуулах, алданги төлөхгүй байх боломжтой. Давагдашгүй нөхцөл байдлыг судлах ажлын судалгааны  ажил болон хуульчийн хөлс  100 мянган төгрөг, гэрчилгээ нь 500 мянган төгрөг байдаг. Харин манай МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд гуравдугаар сарын 2-ныг хүртэл гэрчилгээг үнэ төлбөргүй олгоё гэсэн шийдвэр гаргасан байгаа. Энэ таван зуун мянган төгрөгийг чөлөөлж өгье өө гэсэн шийдвэр гаргасан байгаа. Мэдээж, хориг цаашаа үргэлжлээд байвал бид зохих шийдвэрийг гаргаад явах боломжтой.

- Банкны хүү бууруулах боломж байх уу?

-Шөнийн 04 цаг хүртэл ажилладаг байсан баарыг 00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрсөн. Мөн зарим нэг үйлчилгээний газар хүүхэд оруулахгүй  байх журамтай болж, гэр бүлээрээ хоол идэх нь боломжгүй болсон гэх мэтээр бизнест тодорхой нөлөөлж байна. Хурлын заал түрээслэдэ, газрууд кино театрууд гэх мэт  газрууд бүр хоригт хаагдаад зогсчихсон байгаа. Энэ нөхцөл байдлаа банкууддаа тайлбарлаж, нотолж, харилцан ойлголцох хэрэгтэй. Банк нөхцөл байдлыг шинжилж үзээд өөрсдийн шийдвэрээ гаргана.

-Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авахад юу хамгийн чухал вэ?

-Энэ гэрчилгээг авахын тулд нотлох баримтыг хангалттай сайн гаргаж өгөх хэрэгтэй. Үнэхээр  манайх энэ хоригт өртсөн  гэдгээ гаргаж өгөх. Жишээлбэл, гадаадаас бараа бэлтгэн нийлүүлж,  тендерт оролцож байгаа компаниуд гэхэд яг давагдашгүй хүчин зүйлээс болж бараа саатсан гэдгээ нотлох гэх мэт. МҮХАҮТ бараг дэлхийн бүх улс орны Худалдаа аж үйлдвэрийн танхимуудтай холбоотой байдаг. Тийм болохоор тухайн улс орны худалдаа аж үйлдвэрийн танхимаас баталгаажсан тодорхойлолт гаргаж өгөөд энэ нотлох баримтууд чинь ирэх ёстой. Нотлох баримтуудаа бүгдийг нь гаргаж өгөх ёстой байдаг юм шүү. Ялангуяа тендерийн бараа нийлүүлж байгаа компаниуд нотлох баримтаа хангалттай гаргаж өгөөгүй байж гэрчилгээ авъя аа гэдэг асуудал гараад байгаа.

-Танайд хэр олон байгууллага Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авахаар хандаад байна?

-Сүүлийн үед бол нэлээн эрчимжиж байна. Өнөөдрийн байдлаар 12 өргөдөл ирчихсэн байна. Бид судлаад эхний ээлжинд дөрвөн компанид олгочихоод байна.

-Ер ямар байгууллагууд давагдашгүй хүчин зүйлээс хамааралтай гэж үзэх вэ? Тухайлбал аялалын компаниуд Хятад гэлтгүй аялалаа зогсоохоор болж байна шүү дээ. Тэдэнд гэрчилгээ олгох уу?

-Тийм. Тэд хамаарна.

-Одоогоор хүнс барааны захыг хаагаагүй. Гэхдээ мэдээжийн хэрэг олны хөл татарсан, орлого нь багасаж байгаа. Энэ нотлох баримт болох уу?

-Энэ шууд  нотлох баримт болохгүй. Гэхдээ хүнд нөхцөл байдлын тодорхойлолт гэж байдаг. Үнэхээр нөхцөл нь хүндэрсэн юм гэдгийг гэрээний 2 тал ойлголцоход хэрэг болдог тодорхойлолт байгаа. Давагдашгүй хүчин зүйлд хамрагдахгүй бол хүнд нөхцөл байдлын тодорхойлолтыг авч болно. Тэгээд харилцагч гэрээ хийсэн байгууллагатайгаа аль болох ойлголцож, хамтарч бэрхшээлийг давах арга замыг гаргаж болно л доо. Энэ чинь хүний  ёсны хоорондын харилцааны л зүйл. Үүнийг нэг ёсондоо цаасан дээр буулгаж баталгаажуулж өгч байгаа юм.

Видеог дор дарж үзнэ үү 

Т.Дүүрэн:Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авахад юу чухал вэ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин