Нэг хүн нэг маск

2020/03/05

“Тунараа-Аз жаргалын төв” энэ долоо хоногт “Нэг хүн нэг маск” аян зохион байгууллаа. Дэлхий даяар коронавирусын халдвар айдас төрүүлж байгаа энэ үед хүн болгон маск буюу амны хаалт хэрэглэхийг чухалчилж байгаа. Тэр хэрээр ч амны хаалтны олдоц муудаж, үнэ нь өсч байгаа. Харин Тунараа-Аз жаргалын төв 1000 хүнд нэг удаагийн маск бэлэглэлээ.

Тус төвийнхөн “Монголчууд бид цөөхүүлээ.  Бие биенээ хайрлах ёстой. Олон хүн сэтгэлээ нэгтгэсэн сайхан ажил боллоо” хэмээн сэтгэл хангалуун байна. “Тунараа-Аз жаргалын төв” нь бясалгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр халдвар тархахаас сэргийлэн олон нийтийн сургалт, хичээлийг хориглоод байгаа ч тэд онлайнаар мөн сургалт явуулж байгаа юм.

Ийнхүү бясгалгалаа онлайнаар явуулах нь коронавирус Дэлхий нийтийг  түгшүүлж буй энэ үед  иргэдийн сэтгэл зүйг тайван байлгах зорилготой, хүмүүс маш сайхан талархан хүлээж авч байгаа гэнэ.  Тус онлайн сургалтад  хүссэн хэн ч хамрагдаж болно. Сургалтын төрөл цаг сонголттой. Хэрвээ та хүсвэл  “Тунараа-Аз жаргалын төв”-ийн менежер  Д.Түвшинтөртэй 90407777 утсаар холбогдоорой.

Мөн ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 Э.Алт


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин