• Эхлэл
  • “COVID-19”-ийн халдварыг ялан дийлсэн “Гайхамшгууд”

“COVID-19”-ийн халдварыг ялан дийлсэн “Гайхамшгууд”

2020/03/06

“COVID-19”-ийн халдвар Хятад улс болон дэлхийд үнэхээр хүнд сорилт авч ирсэн. Гэсэн хэдий ч Хятадын Засгийн газар, ард түмэн энэхүү сорилтыг даван туулж, шаргуу зүтгэл, золиослолоороо олон улсын хамтын нийгэмлэгийн хүндэтгэл, хүлээн зөвшөөрлийг хүртлээ.

“COVID-19”-ийн халдварын дэгдэлтээс хойш Хятад улс бүхэлдээ нэгдэж, нэгдмэл байдлаар тахалтай тэмцсэн. Энэ удаагийн тахалтай тэмцэх дайнд энгийн хүмүүс ч гайхамшигтай зориг, хариуцлага хүлээн “Өвчин арилахгүй бол би хэзээ ч ухрахгүй” хэмээн ажиллажээ.

Одоогийн байдлаар Хятад улсын “COVID-19”-ийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал нааштай болж, эдгэрэлтийн тоо хурдтай нэмэгдэж, оношлогоо эмчилгээний хөтөлбөрүүд байнга сайжирч байна. Хятад улсын тархалтын эсрэг арга хэмжээ үр дүнд хүрсэн бөгөөд энэ нь дэлхий тахлыг ялах итгэлийг нэмэгдүүлжээ. Тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, хянах, эмнэлзүйн эмчилгээ, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ зэрэг хуримтлагдсан туршлага нь хөрш зэргэлдээ бүс нутгуудад, тэр ч бүү хэл дэлхийн тахлын эсрэг хамтын ажиллагаанд хүчтэй дэмжлэг үзүүлж байна. Хятадын дөрвөн сартай нярай хүүхдээс аваад 91 настай өндөр настан “COVID-19”-ийн халдварыг ялан давж эмнэлгээс гарсан гайхамшиг хүн бүхнийг цочирдуулж байна.

Хятадын Жэ Жян мужийн “COVID-19”-ийн халдвараар оношлогдсон дөрвөн сартай нярай хүүхэд Жэжян Их сургуулийн харьяа хүүхдийн эмнэлгээс 02-р сарын 20-нд гарсан байна.

“COVID-19”-ийн халдвараар оношлогдсон 83 настай эмээ эдгэрч Шэньшань эмнэлгээс 02 дугаар сарын 18-нд гарсан байна.

“COVID-19”-ийн халдвараар оношлогдсон есөн сартай нярай эдгэрч 02-р сарын 14-ний өдөр эмнэлгээс гарсан байна.

“COVID-19”-ийн халдвараар оношлогдсон 91 настай өвөө эдгэрч 02 дугаар сарын 16-ны өдөр Хувэй мужийн Ичан хотын Гуравдугаар Ардын Эмнэлгээс гарав.

“COVID-19”-ийн халдвараар оношлогдсон 96 настай эмээ Жэ Жян Их сургуулийн эмнэлгийн дээд сургуулийн хариат эмнэлгээс эдгэрч 2 дугаар сарын 13-ны өдөр эмнэлгээс гарав.

“COVID-19”-ийн халдвараар оношлогдсон 90 настай эмээ  эдгэрч Наньжин Их сургуулийн нэгдүгээр хариат 2 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгээс гарав.

ЭХ СУРВАЛЖ:UPTOWN.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин