• Эхлэл
  • "Умардын монголчууд" 5720 еврогийн хандив цуглуулан ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардуулан өглөө

"Умардын монголчууд" 5720 еврогийн хандив цуглуулан ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардуулан өглөө

2020/06/13

Францад бүртгэлтэй "Association des Mongols" ТББ буюу Франц улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын "Умардын монголчууд" нийгэмлэгээс "Сэтгэлийн өргөл" хандивын аян зохион байгуулсан. Дэлхийд цар тахлыг дотооддоо алдаагүй цорын ганц улс хэмээн цоллуулах хэмжээнд ард түмэн, улс эх орноо хамгаалах үйлсдээ цаг наргүй чармайн зүтгэж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудаа дэмжихээр хичээнгүйлэн хандив цуглуулжээ. Энэхүү хандивын арга хэмжээ нь "Умардын монголчууд" нийгэмлэгийн таван жилийн ойдоо зориулан эхэлсэн сайн үйлсийн аян гэж хэлж болно.  

Тус нийгэмлэг цуглуулсан хандив болох 5720 евро буюу 18.269.680 төгрөгийг ЭМЯ-наа ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмчид гардуулах ажиллагаа болжээ. "Умардын монголчууд" нийгэмлэгийн зүгээс тус хандивын мөнгийг шилжүүлэх болон хүлээлгэн өгөх ажилд тусалж дэмжин ажилласан Франц улс дахь МУ-ын ЭСЯ-ны хамт олон, мөн ХӨСҮТ-ийн зохих албаны ажилтнууд, гардуулах үйл ажиллагааг хариуцлагатай зохион байгуулж ажилласан журмын нөхөд, тус аянд хамрагдаж сэтгэлээ өргөсөн бүх хандивлагчиддаа дахин дахин талархал илэрхийлж байна. 
Сайн үйлс түгэн дэлгэрэх болтугай!

   


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин