• Эхлэл
  • Д.Нямхүү: 249 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй, 10 оюутан эдгэрч гарлаа

Д.Нямхүү: 249 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй, 10 оюутан эдгэрч гарлаа

2020/06/24

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад байгаа хүмүүсийн болон тандалтын зорилгоор хийсэн коронавирусийн халдварын илрүүлэг шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны зургаадугаар сарын 23-нд нийт 249 хүнд лабораторийн шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Уг шинжилгээнд:

  • Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 16 хүн /БЗД, ЧД, ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүс/
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүн
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 39 жолооч
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүн
  • Замын-Үүд боомтоор орж ирсэн ачаа тээврийн 173 жолооч хамрагдсан.

Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр хүмүүсийн 7 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй бүгд ОХУ-д сурч байсан оюутнууд. 28-41 хоног эмчлүүлээд гарч байна.

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 215 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээ эдгэрсэн 168, эмчлэгдэж байгаа 47 хүн байна.

Эмчлүүлж буй хүмүүсийн иргэдийн биеийн байдал:

  • 41 нь хөнгөн 
  • 6 нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 94 хүн эмчилгээ, ажиглалтад байна гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин